Р.Отгонтулга: НӨАТ-ын урамшууллыг ирэх оны эхний улиралд багтааж олгоно

Д.Сугармаа


Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Энэ хугацаанд ebarimt.mn сайтад нийт 9 сая 93  мянга 159 баримт хэвлэгдэж, иргэд сугалаагаар  5 тэрбум 908 сая 300 мянган төгрөг хожсон байна.

Тэгвэл НӨАТ-ын шинэчилсэн хуулийг дагасан олон зүйлс иргэдийн дунд төөрөгдөл төрүүлсэн хэвээр буй.

Ингээд “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем” төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгаас иргэдийн дунд эргэлзээтэй, төөрөгдөл төрүүлэхүйц зарим асуултад хариулт авлаа.

-400 сая төгрөгийн хэргийн дараа баримт бүртгүүлэх тоо буурсан-

-Сошиал болон зарим мэдээллийн хэрэгслээр НӨАТ-ын урамшууллын төслийн IT ажилтан 30 удаа сугалааны азтан боллоо гэх мэдээлэл явах боллоо. Энэ үнэн үү?

-Үүнд хариулт өгөхийн тулд НӨАТ-ын хуулийн талаарх ойлголтыг маш сайн тайлбарлах хэрэгтэй. Ер нь сугалаа яаж зохион байгууллагддаг, ямар хуулийн дагуу, ямар хяналтаар явдгийг маш сайн ойлгох ёстой. Энэ сугалааг зохион байгуулах журам, ажлын хэсэг тусдаа бий.

Мөнгө олгох процесс ч гэсэн ийм хяналт дор явагддаг. Хожигчийн бөмбөгийг ажлын хэсэг баталгаажуулаад, систем дээр ижил дугаартай байгаа иргэдэд мессэж ирдэг. Өөрөөр хэлбэл, иргэдэд “Та ... дугаартай сугаалааны азтан боллоо” гэдэг мессэж гарч ирдэг.

-Тэгэхээр сугалааг зөвхөн НӨАТ-ын технологийн байгууллага явуулдаггүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Сугалааг Гааль, татварын ерөнхий газар, Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар гэсэн таван газар хамтран зохион байгуулдаг.

Мөн дээр нь иргэдийн төлөөлөл сугалааны үеэр байх боломжтой. Сугалааны азтан болсон хүний мэдээллийг Татварын ерөнхий газрын орлого хяналтын алба шалгана, хянана. Энэ хяналтын дараа Сангийн яамны төрийн сан руу илгээгддэг.

Энэ мэтчлэн маш олон хяналт шалгалтыг давж, мөнгө иргэдийн данс руу шилждэг. Үндсэндээ 4-5 шатлалын дараа иргэдийн данс руу мөнгө ордог.

-Иргэд баримтаа хэр бүртгүүлж байна вэ?

-Ийм худал, хуурмаг мэдээлэл гарсны дараа иргэдийн идэвх суларч баримтын тоо буурдаг тал бий. 400 сая төгрөгийн азтан болсон гэх Н.Цэенпил гэдэг хүний үйлдлийн дараа сайтын хандалт, баримт бүртгүүлэх тоо буурсан.

Энэ мэт үйлдлээс болоод иргэд л хохирно. Хоёр хувийн урамшууллаа авч чадахгүй, сугалаандаа оролцох боломжгүй болно.

-400 сая төгрөгийн хэрэг юу болсон бэ. Жинхэнэ азтан тодорхой болсон уу?

-Энэ хэргийг Цагдаагийн ерөнхий газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэр асуудлын дараа журамд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, зөвхөн баримтаа бүртгүүлсэн иргэдийн дунд сугалааг явуулдаг болсон байгаа.

-НӨАТ-ын баримт хэвлэх 40 гаруй мянган цэг бий-

-Одоогоор НӨАТ-ын баримт хэвлэдэг төхөөрөмж авах ёстой хэдэн аж ахуйн нэгж байна вэ. ААН-үүдийн хэдэн хувь нь төхөөрөмжөө авсан байгаа вэ?

-НӨАТ-ын баримт хэвлэх цэг өнөөдрийн байдлаар 40 гаруй мянга болсон. Энэ тоо цаашид 70-80 мянга руу дөхөх байх. Нийслэл хот болон аймгуудын төв дээр худалдаа, наймаа эрхэлж байгаа ААН, хувь хүн энэ системд хараахан нэвтэрч чадаагүй байна.

-Нэг хэсэг баримт хэвлэх төхөөрөмжийн үнэ нэлээд асуудал дагуулж байсан. 1.5 сая төгрөгөөр, түүнээс ч өндөр өртгөөр баримт хэвлэдэг төхөөрөмж авах ёстой гэх мэдээллүүд байсан. Яг энэ төхөөрөмжийн нэг бүрийн үнэ зах зээл дээр ямар ханштай байгаа вэ?

-Кассын машины талаар их зөв ойлголттой болох  хэрэгтэй. Хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчлэхэд зориулагдсан машин гэж ойлгох ёстой. Гараар бичсэнээс кассын машинаар бичих нь цаг хэмнэнэ. Төхөөрөмжийн хүчин чадлаас хамаараад үнэ харилцан адилгүй байгаа.

Жишээлбэл, өдөрт 100 мянгаас илүү хүнд үйлчилдэг том том сүлжээ дэлгүүрүүдэд 1.5 сая төгрөгийн төхөөрөмж байх шаардлагатай. Харин эсрэгэээрээ өдөрт 10-20 хүнд үйлчилдэг жижиг мухлагт тийм том машин байх шаардлагагүй. Ухаалаг гар утас, принтер байхад хангалттай.

-Ухаалаг гар утсаар НӨАТ-ын баримт хэвлэж болно гэж үү?

-E баримтыг бид маш сайн системээр хийсэн. Олон улсад жишиг болгохоор ажиллаж байна. Утаснаасаа Ebarimt.mn сайт руу ороод аж ахуйн нэгжийнхээ нууц дугаарыг хийгээд та үйлчлүүлэгчдэд баримтаа хэвлэж өгөх боломжтой.

-Иргэдийн бүртгүүлсэн баримтаар тухайн АНН-д татварын мэдээллийг мэдэх боломжтой. Гэтэл иргэд баримтаа бүртгүүлэхгүй бол тухайн ААН-ийн татварын үнэн зөв байдалд асуудал үүсэх үү?

-Иргэн баримтаа бүртгүүлэхгүй байсан ч ААН-үүд хэвлэгдэн гарч байгаа мэдээллээ төв систем рүү илгээдэг. Иргэн бүртгүүлсэн тохиолдолд таны худалдан авалт баталгаажиж, танд урамшууллаа авах, сугалаанд оролцох эрх нээгдэх юм.

-ААН-үүд мэдээллээ төв систем рүү илгээгүй тохиолдолд иргэдийн баримт баталгаажихгүй юм уу?

-Тийм ээ. ААН-үүд баримтаа илгээгүй тохиолдолд “Борлуулагч ирүүлээгүй байна”, “ААН бүртгэгдээгүй байна” зэрэг мэдээлэл гарч ирдэг. Мөн ААН-үүд маань баримтныхаа үнийн дүнг зөрүүлж хийвэл “Үнийн дүн зөрүүтэй” байна гэдэг тайлбар гарч ирдэг юм.

-Баримтан дээрх бар код уншигдахгүй бол уншигддаг баримтыг шаардах эрхтэй-

-Утаснаас баримтаа бүртгүүлэхэд зарим баримтны бар код уншигддаггүй. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-НӨАТ-ын шинэчилсэн хуулиар хоёр төрлийн стандарт батлагдсан байдаг. Нэгт, кассын машины систем. Хоёрт цаасны стандарт гэж байгаа.

Мөрдөхгүйгээс болоод ухаалаг утсанд зориулсан апплейкешн баримтны бар кодыг танихгүй байх тохиолдол бий. Тэгэхээр бид кассын машин оруулж ирж байгаа байгууллагуудыг энэ стандартыг мөрдөхийг шаарддаг.

Энэ хоёр стандартыг мөрдөх ёстой. Мөрдөхгүйгээс болоод ухаалаг утсанд зориулсан апплейкешн баримтны бар кодыг танихгүй байх тохиолдол бий. Тэгэхээр бид кассын машин оруулж ирж байгаа байгууллагуудыг энэ стандартыг мөрдөхийг шаарддаг.

Одоогоор стандарт мөрдөж байгаа 17 ААН-д батламж олгосон. Эдгээр байгууллагууд маань илүү мэргэжлийн түвшинд, иргэдэд гомдол, чирэгдэл учруулахгүй баримтыг тарааж байгаа.

Хэрвээ таны баримтан дээрх бар код уншигдахгүй бол уншигддаг баримтыг шаардах эрхтэй.

-Иргэд Ebarimt.mn сайтад нээсэн хаягныхаа нууц кодыг мартах тохиолдол багагүй гарч байгаа. Энэ тохиолдолд тухайн хаяг дээр цугларсан урамшуулал иргэдийн бүртгэлтэй данс руу орох уу?

-Та тухайн хаяг дээрээ урамшуулал авах дансаа үнэн зөв бүртгүүлсэн бол үүнд санаа зовох хэрэггүй. Урамшуулал таны бүртгүүлсэн данс руу орно.

-Иргэдийн ихэнх нь баримтаа цаасан хэлбэрээр нь хаялгүйгээр цуглуулдаг юм билээ. Ингэх шаардлагатай бий юу?

-Та цахим хэлбэрээр баримтаа бүртгүүлсэн тохиолдолд заавал цаасан хэлбэрээр цуглуулах шаардлагагүй. Ebarimt-д бүртгүүлсэн баримтууд сугалаанд оролцох боломжтой шүү дээ.

-Хоёр хувийн урамшууллын мөнгө иргэдийн данс руу  хэзээ орох вэ?

-Хуулинд зааснаар 2017 оны эхний улиралд багтаж урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлнэ. Тухайн үед иргэдэд урамшууллаа хэрхэн авах талаар мэдээллийг явуулна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. tsaana baahan avilgal avch hiichiheed ene system yamar avilgalaar yaj ene hun hiiseng medej baina uu? buun avilgal sh dee

    0 0 Хариу бичих
  2. Tohirol taarsan tohioldold yaj medeh be utasand msj ireh yumuu

    0 0 Хариу бичих
  3. Shaal hudlaa

    0 0 Хариу бичих
  4. 1 хүнд 30 удаа тохирол нь таарсан гэж үнэн үү..үнэн бол хүмүүсийг хуурч,ийм шоу явуулахаа болих хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  5. anh ene ajillagaag demjideg baisan getel suglaanii tohirol shudraga bus oorsddoo ashigtai baidlaar yawuulaad bn oochilmoor bn \

    0 0 Хариу бичих
  6. Uuroosoo ugoh gj bgaa yum shig zurgaa daruulsan bn shde ene gar

    0 0 Хариу бичих
  7. Minii 22 barimt fisted ireegui geh ym yah estoi be

    0 0 Хариу бичих
  8. Darhan-uul aimagt TATVARIINHAN NEG SAIN SHALGALT HIIVEL ZOHILTOI. END BARILGA ORON SUUTSNII DOR ZUNDUU HUNSHII DELGUURUUD BAINA> NEG NI CH EBARIMT UGDUGGUI YUM. Huuchin horoolliin 8-r bair, huuchin darhanii 14-r bair, Haraa zochid buudaliin delguur, geed l er ni Darhaniihan bugdeeree. OLON ULUSIIN HUDALDAANII TUV ni ter chigeeree barimtgui gej hereldene. SHUDARGA YOS ALGA tatvariin darga naraa

    0 0 Хариу бичих
  9. Naad hogiin luiwaraa bolichooch naadahnaas chine bolj ymnii une 10 20 huwi nemegdej bgaa medej bn uu luiwarchdaa...

    0 0 Хариу бичих
    • Yg unen ard irgediig toorogduulj hen hendee daramt bolson luivar monoos mon

      0 0
  10. hudlaa shdee shaarnuud avilgatai temtseh gazar shalgaval taarna

    0 0 Хариу бичих
  11. AAH бүртгүүлээгүй бна гэсэн 8 баримт бна үүнийг хаанаас асуух вэ

    0 0 Хариу бичих
  12. Neg hvn 50 sayiin barimt bvrtgvvlwel boldiimuu

    0 0 Хариу бичих
  13. Luivirchinguud hunii mungu ogoochee taarad baihad ogohgui yumaa luivirchinguud naad balai ajilaa zogcoo..

    0 0 Хариу бичих
  14. Dansnii dugaar utasnii dugaar email hayag geed buhiil medeelel ta buhend baigaa. Yagaad hojson mungiig ni dansand ni hiigeegui heden sar bolchood honjwor tsutslagdsan gesen baina. Ene bol luiwar bizdee

    0 0 Хариу бичих
  15. shal hudal hachin ym hiihiin tohirol taarsan 20000n myngiig uguugvi gsn olon l hvn bhiin tiimhen ym ugch chadahgvi bga ym chin 4sayiig ugluu yu kkkk

    0 0 Хариу бичих
  16. Burguulsen barilmtaas aztan todruulad baigaan bol yagaad super aztan ni todrohgui baigana. ????

    0 0 Хариу бичих
  17. Yu geed baigaa yum pe? tgd tanai hun 30n udaa hojisiinmuu uguinmuu? hojison l baina shdee Jadambaad avilgal ugch garch irsen geed baidag Altanhuyagiin duu avilgalch. ICTPTA-giin tenderiig neg shunu bugdiig n avsan gesen shalgaarai eniig

    0 0 Хариу бичих