Зайгаа баривал зохих 5 төрлийн хүн

Т. Дөлгөөн


Хортой ч гэх үү , халтай ч гэх үү тийм хүмүүс хаа сайгүй л байдаг. Ажлын хамт олон, найз нөхөд, эсвэл жирийн танилуудын дунд. Гаднаас нь харахад ялгагдаад байх онцгой зүйлгүй. Хамтран ажиллаад, дотносоод эхлэхэд ноцтой хүндрэл учруулж, таныг стресст оруулж мэднэ. АНУ-ын зохиолч, судлаач Тревис Брэдберри “хортой” хүмүүсийн шинж чанарыг нарийн тодорхойлж, ямар хүмүүсээс зайгаа барьж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөжээ.

1. Хов жив хөөцөлдөгчид

Бусад хүмүүсийн зовлонг хэлэлцэж таашаал авдаг хүмүүс. Эхлээд тэдэнтэй нийлж ярилцах нь зугаатай санагдаж мэдэх юм. Хэсэг хугацааны дараа та өөрийгөө муу тал руугаа өөрчлөгдөөд байгааг анзаарна. Илүү бүдүүлэг болж, бусадтай ширүүн харьцаж, хамгийн гол нь бусад хүний зовлонгоос таашаал авч эхэлдэг болно.

2. Мөнхийн “золиос” бологчид

Энэ төрлийн хүмүүс дандаа л зовж зүдэрсэн байдалтай байдаг. Гомдоллож хүнээр аргадуулахыг хичээдэг. Үнэндээ тэдний амьдрал хэвийн л үргэлжилж байгаа. Эргэн тойрныхоо хүмүүсийг өөрийн гомдлоор шаналгаж (тэд буруутай мэт гэм хүлээнэ) тэрнээсээ таашаал авдаг хүмүүс юм. Эдгээр хүмүүст “хувийн хариуцлага” гэсэн ойлголт байхгүй, бусдад ажлаа нялзааж эсвэл ямар нэг нөхцөл байдлаар шалтаг тоочино.

3. Хувиа хичээгчид

Зөвхөн өөрийгөө л бодох эдгээр хүмүүс бусад хүмүүсийг өөрийнхөө “би”-г баталгаажуулах хэрэгсэл мэт харна. Эдгээр хүмүүсийг таниад ирэхийн цагт та түүнд хэрэггүй, ердөө л таныг ашиглаж байжээ гэдгийг ойлгох болно.

4. Дарангуйлагчид

Нөхөрлөл бол ийм хүмүүст зүгээр л халхавч. Ийм төрлийн хүмүүс эргэн тойрныхныгоо өөрийн хувийн зорилгод хүрэх хэрэгсэл болгон ашиглана. Та нөхөрлөлөө эргэн хар даа, танд тэр хүнээс сэтгэлийн болон эд зүйлийн ямар нэгэн зүйл үлдэж үү? Та өгөөд л, тэд аваад л – хариуд нь тэд юу ч санал болгосонгүй.

5. Их зантнууд

Их зантай хүмүүстэй харьцах нь цагаа л дэмий үрсэн хэрэг болно. Таны ямар нэгэн үйлдлийг тэдгээр хүмүүс юман чинээ тоохгүй. Их зантнууд өөртөө итгэх итгэл нь бага байдгийг судалгаагаар тогтоожээ. АНУ-ын Акрон их сургуулиас хийсэн судалгаагаар их зантай хүмүүсийн мэргэжлийн ур чадвар болон танин мэдэхүйн чадвар сул байдгийг тогтоожээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Za daa tegeed, minii dugnelteer ene horvoogiin buh humuus Deerh 5n angilald huvaagdahiin bn, Humuusiin ihenh ni hov yarigch,esvel zovlon zudguuree yarigch, esvel uuriiguu surtalchluulahiig husej haritsagch, esvel huviin zorilgoo buyluulehed ashiglah gej haritsagch, esvel uuriiguu buhniig zahiragch medegch geed bodson humuus l baidag shuu dee. yamai daa humuus uur uurinhuuruu l amidraad duusag, Bi tanil naizuudaa bugdiig ni angilj uzlee, ted zaaval neg angilald ni bagtahiin bn shuu kkk, Ta nariin naiz nar ch bas tiim gesen ug, Bi uuruu ch edgeer 5-iin ali neg ruu yadaj duhnu duu he he

    1 0 Хариу бичих
  2. End setgegdel bichsen humuusiin sanaltai nìlj bna.yag unen shuudee.er emgui hov jiv.ataa jutuugeer lajilaa yavuuldag hurgan darga huviin hevshliihen ih bna.

    0 0 Хариу бичих
  3. eniig daguul nuhuruh hun oldohguin bna hahah hun bolgond bdag zan

    0 0 Хариу бичих
  4. Иймэрхүү балиар юмнууд монголд бол ёстой нээрээ бүгд л байх даа. Гандыхан бол ихэнх нь ийм байдаггүй!!! Гадаадад олон жил гадныхантай цуг амьдраад ирэхд шууд мэдрэгддэг. Монгол хүмүүс бол хүн ийм л байх ёстой гэсэн буруу ойлголттой байдаг учраас хоорондоо муу, хоорондоо ингэж л харьцаж, үргэлж бие биендээ атаархаж өөрөөсөө дээр гарчих вий дээ гэж бодож айж явдаг. Тэгээд л монгол орон хэзээ ч хөгжихгүй бүгдээрээ гадныханыг монголоос дээр гээд гадныханд монгол улсаа ч хүртэл идүүлээд явдаг шүү дээ! Монголчууд гадны улсуудыг ийм биш болохоор нь найзлах гэж долигнож бие биенээсээ зугтаж хол явахыг хүсдэг бол гадныхан зөвхөн хоорондоо л нийлж найзлаж явдаг. Буруугаа ойлгохгүй, одоо намайг үнэнийг хэллээ гэж бас барьж иднэ та нар!

    2 1 Хариу бичих
    • Yag unen.minii duugiin bichsen bugd mongold baigaa.

      0 0
    • Tiim bn chinii bodol uurtuu l zuw tehdee chi tednii l neg shuu uhaar

      0 0
  5. Хүн болгонд л байдаг юм ш дээ ...

    1 0 Хариу бичих
  6. 1 iim hun bgaad bgamaa harin bagaas naizalsan nz bgaad bdg daanch uurt ni helj chaddaggui yumaa

    0 0 Хариу бичих
    • dahij tiimerhuu zan gargaval uuriinhuu uzel bodliig battai hamgaalaad yavah heregtei. herev sain naiz chin baih zayatai bol aldaagaa uhaarah biz. Sain zuils er ni holddoggui gej ug baidag yum bilee.

      0 0
  7. Haramsaltai ni ta ch bas tednii neg.Ene chini hunii zugeer l huvisaj uurchlugduj baidag shinj chanar. Tsag ue, nuhtsul baidlaasaa hamaaraad bugd l gomdolloh, huvia hucheej, daranguilagch zan gargadag. Uuniig unshaad ergen toirniihoo nuhuduus zaigaa barilaa geed ter Hun zugeer l dotuur tamirtai, tusgaarlagdmal negen boloh l baihdaa.

    4 0 Хариу бичих
  8. Мини хажууд дандаа ийм новшнууд байсан одоо ч байсаарал байна Эд нар бол Би чадан гэдэг ангилалд багтадаг Ийм хүмүүс аймхай,хулчигар хүний гараар могой бариуулахдаа сайн Хүнийг өрөвдөх сэтгэлгүй хүмүүс л байдаг юм?! Өөрийгөө авч гарахин тулд хамт яавсан Нөхөрөө дандаа муулж,доошин хийж яавдаг хүмүүс байдаг юм байна лээ Би цаг хугацаа бүхэнийг харуулан гэж боддог Чононуудийн дунд амьдарч байгаа юм бол битгий Майл гэдэг биз дээ

    2 0 Хариу бичих
    • Chi uuruu ch gesen iim hun bna uuchlaarai

      1 0
  9. Гоё зөвлөгөө өгсөнд баярллаа

    2 1 Хариу бичих
  10. ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

    2 2 Хариу бичих