Киргиз дэх Хятадын элчинд бөмбөг дэлбэлжээ

Т.Маралмаа


Киргизийн нийслэл Бишкек хотод байрлах БНХАУ-ын Элчин сайдын яамны ойролцоо дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж гурван хүн шархаджээ.

Тасс агентлагийн мэдээлснээр орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 10 цагийн орчимд БНХАУ-ын хашаанд Мицубиши маркийн автомашинтай эрэгтэй дайран орж бөмбөг дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас хэрэгтэн машиндаа амиа алдаж, Элчин сайдын яамны гурван ажилтан шархаджээ. Хашааны голд автомашин дэлбэрч, Элчин сайдын яамнаас 200-300 метрийн зайд машины сэг үсэрчээ. Гэрчүүд дэлбэрэлтийн дуу Бишкек хот даяар сонсогдож байсан тухай ярьжээ.

Элчин сайдын яамны байрыг хамгаалалтад авч, дипломатчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. hujaa uheeguim uu

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ