Олон улсын паралимпийн хорооноос ОХУ-ын паралимпийн тамирчдыг сэргээшийн асуудлын улмаас “Рио-2016”-д оролцуулахгүй байх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл саар мэдээ үүгээр дууссангүй.

Бүр 2018 онд БНСУ-ын болох өвлийн паралимпийн наадамд ч бас оролцуулахгүй байх шийдвэр ОУОХ өчигдөр гаргалаа. Ийнхүү Оросын тамирчид өвөл, зуны паралимпийн наадамд оролцох боломжгүй болов.

ОУОХ “Оросын эрх баригч, спортын салбарын удирдлагууд тамирчид сэргээш хэрэглэх явдалд хяналт тавьж, таслан зогсоож чадахгүй байна. Сэргээш хэрэглэсэн тамирчдад хуулийн хариуцлага тооцох эрх бүхий зарим хүн энэ хэрэгт орооцолдсон. Спорт шударга, ариун байх учиртай. Тиймээс ийм арга хэмжээ авлаа” хэмээн эл шийдвэрийг танилцуулах үеэр хэлжээ.