Замын хөдөлгөөний хязгаарлалт хийх талаар иргэдээс санал авч байна

Eagle.mn


Хичээл, сургууль эхлэж орон нутгаас ирэх иргэдийн тоо нэмэгдэж замын хөдөлгөөнд оролцох ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс өнгөрсөн жилүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнийг хязгаарлаж байсан нь үр дүнд хүрсэн шийдвэр болсон талаар холбогдох албаныхан онцолсон.

Энэ жилийн тухайд Замын Цагдаагийн Газраас 2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөний зохицуулалт хийж наймдугаар сарын 20, 21, 27, 28-ны амралтын өдрүүдэд улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар иргэдээсээ санал авч байна. Санал хураалтыг цахим сүлжээ сайтуудаар явуулж байгаа юм.

Санал хураалт өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны 17:00 цаг хүртэл үргэлжилж, иргэдийн олонхын саналыг үндэслэн тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэхийг шийднэ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Сайн байна уу? Энэ санал асуулгыг явуулж байгаа та бүхэнд баярлалаа. Миний бодлоор энэ асуудлыг шийдвэрлэхэд нийтийн тээвэр тийм ч оновчтой санаа биш харин бага тойрогт төвлөрч байгаа зарим нэг яам, захыг хотоос гаргах жич зуун айлд байрлах ИБМЗ , Наран туул гэх мэт. Хоёрт гүүрэн замтай даруй болох. гуравт зам дагуу байгаа саадуудыг нүүлгэх дөрөвт хотын төвдөө "P" давар зогсоол ажиллуулах гэх мэт асуудлуудыг энэ түрүүнд.шийдвэр хэрэгтэй .

    0 0 Хариу бичих
  2. Хязгаарлалт хийхгүй бол угаасаа бөөн түгжрэл уур бухимдал хэрүүл ,мөргөлдөх шүргэлцэх гээд асуудлууд үүсэх нь тодорхой.Иргэдийн санал авна гэж иргэдээ сонсдог болж жүжиг тоглоод яахав зүгээр хуучнаар нь тэгш сондгойгоор нь явуулбал хэн хэндээ хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  3. yun sanal avah icheech irgedee deedeldeg bol zugeer l shuud zohitsuulalt hii ayagui bol irged demjeegui gej tenegteh bii dee

    0 0 Хариу бичих
  4. Shaa

    1 0 Хариу бичих
  5. zail

    1 0 Хариу бичих
  6. МАНгарууд одоо аягүй бол дугаарын хязгаарлалтыг болиулах байх даа. Тэгээд сайхан өдөр бүр түгжрээд, хамаг хараалаа бараад, эд эсээ үхүүлсэн хүмүүсээр дүүрэх байх аа.

    2 0 Хариу бичих
    • Ediin zasag dampuursan ter tugjirdeg mashin unadag uye ungursun

      0 0

ЭНЭ ТУХАЙ