Орон нутагт зам тээврийн 3 осол гарч 4 хүний амь нас хохирчээ

Eagle.mn


Амралтын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн 3 осол хэрэг бүртгэгдэж 4 хүний амь нас хохирч 2 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Төв аймгийн Зуун мод хотоос Налайх чиглэлийн 3 км-т засмал замд “Kluger” маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 25 настай эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон.

Говь-Алтай аймгийн төвөөс зүүн тийш 35 км Тайшир сум явах шороон замд “Landcruicer” маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 53 настай эмэгтэй Н, 5 настай эрэгтэй Ч нарын амь нас хохирч 1 хүн гэмтсэн.

Амралт зугаалгын цаг дуусч хичээл сургууль эхлэх цаг ойртож байгаа энэ цаг үед орон нутгаас хот руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн осол хэрэг гардаг тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, өөрөө болон зорчигч  нартай \ хүүхэд \ хамгаалах бүс, хамгаалалтыг суудлыг хэрэглэх, аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийнхан зөвлөж байна. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ