Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 жолоочийг журамлажээ

Eagle.mn


Энэ сарын 13, 14-нд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 474 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын дуудлага 330  бүртгэгдсэн байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Ногоон нуурын гудамж, Хангай хотхоны баруун урд уулзварт “Приус”  маркийн авто машины жолооч Н нь “Accent” маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж  жолооч 26 настай Н гэмтсэн. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ