Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг журамлажээ

Энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 222 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын  154  дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 8  хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Сансар-32 худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар, сери тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Г-г мөргөж гэмтээсэн.

Мөн дүүргийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21-р хорооллын замд “Corolla” автомашины жолооч М нь явган зорчигч 4 настай, Э-г мөргөж гэмтээсэн.

Баянзүрх дүүргийн нутаг Их тойруу, Сансарын замд “Prius-20” маркийн автомашины жолооч Ц нь явган зорчигч 7 настай, Б-г мөргөж гэмтээсэн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ