Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг журамлажээ

Eagle.mn


Энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 352 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын  237  дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж,  5  хүн  хүнд хөнгөн гэмтсэн.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1 өртсөн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө, 6-н буудлын Жүрж маркетын зүүн замд “CR-V”  маркийн авто машины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 67 настай эмэгтэй У-г мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт Төв аймгийн Бор нуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газрын асфальтан замд  “Приус”  маркийн авто машин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Д-ийн амь нас хохирсон хэрэг гарчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Согтуу жолооч нарын тоо буурахгүй байгаа учраас шийтгэлийг нь чангатгасан нь дээр байх. Согтуу жолоочтой хуйвалдсан ЗЦГ-ын ажилтанд ч хатуухан шийтгэл ногдуулахгүй бол энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй байх.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ