Автобусны жолооч хүн мөргөж амь насыг нь хохироожээ

Eagle.mn


Энэ сарын 9-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 296 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын  227  дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч 10  хүн  хүнд хөнгөн гэмтсэн.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 4 өртжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Тэнгэр бөөний төвийн баруун замд Эмсид ХХК-ны “Aero City-540” маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 17 настай эрэгтэй Т-г мөргөж амь насыг нь хохироосон.

Сонгинохайрхан дүүргийн нутаг Ханын материалын Өндөр настны буудлын зүүн замд “Sonata”  маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 50 орчим насны эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5-р баг Бийжийн даваа гэдэг газар шаварт суусан Уаз-2206  маркийн Э жолоочтой авто машиныг түрж байсан 42 настай эрэгтэй С нь дугуйнд нь дайрагдаж амь нас нь хохирсон хэрэг гарчээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ