С.Батболд нийслэлчүүдтэй тогтмол уулзаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзаж байхаар боллоо. Тэрээр өнөөдөр 10:00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзсан бөгөөд дараагийн уулзалтаа Нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвийн  “Дүнжингарав” салбарт  хийсэн юм.

Хотын дарга уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийн  дүүрэг, хороо  бүрт хүрч, иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдэхийг зорьж байна. Тиймээс тэрээр энэ удаад Нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн  төвийн  “Мишээл”,  “Драгон”, “Дүнжингарав” зэрэг салбаруудад  ажиллаж, иргэдтэй уулзана. Нийслэлийн Засаг даргатай уулзахыг хүссэн иргэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаж, хүсэлтээ бүртгүүлэх шаардлагатай аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Тиймүү, тэгвэл очиж уулзая. Одоо байгаа юу?

    0 0 Хариу бичих