Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран зохиосон даншиг наадам Хүй долоон худагт боллоо.
Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх барилдсанаас улсын арслан, даншигийн арслан Р.Пүрэвдагва түрүүлж, аварга цолны болзол хангалаа. Ийнхүү тэрээр даншиг наадамд хоёр жил дараалан түрүүлэв.
Харин аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэж, даншигийн заан боллоо.
Мөн их шөвөгт шалгарсан улсын заан М.Өсөхбаяр, аймгийн заан С.Эрдэнэсайхан нар даншигийн өсөх идэр начин цол хүртэв.