“Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

ХУД-ийн Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг 2011 онд Нийслэлийн төлөлвлөлтөөр барилгажилтад оруулахаар төлөвлөж байсан ч оршин суугчид эсэргүүцэж, 2012 онд оршин суугчдын талд шүүхийн шийдвэр гарч байжээ. Энэ газар дээр өнөөдөр ногоон байгууламж, усан оргилуур, хүрхэрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо. 

Шинээр нээсэн цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн хөрөгө оруулалтын газар, ХУД-ийн ЗДТГ-ын захиалгаар “Шинэ  Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг “Монгол тохь” ХХК гүйцэтгэжээ. Цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахад бут сөөг, эмийн ургамал тарьж хад чулуу ашиглан байгалийн тогтоц харуулсан хэсгийг шинээр хийсэн байна.

Цаашид “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээний газар, өндөр хурдны интернэт, дүүргийн хүндэт иргэдийг алдаршуулах алдарын самбар хийхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Dor bichsen shig tenyylch hylgaich lyivarchid bai val shyyd byyd oor yamarch arga baihgyi

    0 1 Хариу бичих
  2. GOE YMAA.BALAIAAR ARHICHIN ZALUUUS YMAR IH BOLSIIM BEEE TSETSERLEG ENE TEREER DAN ARCHICHIN ZALUUS L BAIH YM MUUUHAI YMAA TED NARIIG ODOO YAAH VEEE.GERTEE CH NIIGEMD CH YMAR CH HARIUTSLAGA UUREG ROLI BHGUI BOLTSON GARUUD BNA.

    0 0 Хариу бичих