Заавал үзэх хөшөө дурсгалын нэг бол “Эмнэг сургагч” баримал

Eagle.mn


Улаанбаатар хотод зорьж үзэх хөшөө дурсгалуудад “Эмнэг сургагч” баримал багтдаг. 

Энэхүү баримлыг 1948 онд  уран барималч Н.Жамбаа бүтээжээ. Бүтээгч нь энэ бүтээлээр монгол хүн, морь хоёроор төлөөлүүлэн Монгол ахуйн нэг онцлогийг харуулахыг зорьсон байна. Барималд морины тэнцвэрийн цэгийг урд хоёр хөл дээр нь олж, эмнэг морь, түүнийг сургаж байгаа залуу хоёрын хөдөлгөөн, харьцааг сонирхолтой байдлаар шийдэж харуулжээ.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар энэ барималыг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан аж. Баримлын гипс эх загвар нь Москвагийн Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байдаг бөгөөд баримлыг 1958 онд түүний шавь Л.Дашдэлэг зэс хөөмөл болгон цутгажээ.

Суурь, баримлын нийт өндөр: 2.7 метр, баримлын өндөр: 1.7 метр,  1.9 метр, өргөн: 0.65 метр. Энэхүү баримал нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд Централ таурын урд, Зүүн цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуурын дунд байдаг аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих