Улаанбаатар хотод зургаадугаар сард 42823 жуулчин иржээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны зургаадугаар сарын байдлаар манай улсад 42823 жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Гол зах зээлийн орнуудаар үзвэл япон 9, америк 0.4, орос 18, казакстан 4, герман 0.5, австрали 50, франц  38, солонгос 35 хувиар жуулчдын тоо нь тус бүр өсчээ. Харин хятад 3.8, англи 1.8 хувиар жуулчдын тоо нь буурсан үзүүлэлттэй гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)