Дэлхийн миссүүд Хөвсгөлийг зорино

П.Мөнхжаргал


Хөвсгөл далайн эрэг дээр “Ancient ocean resort” жуулчны баазад энэ сарын 30-наас наймдугаар сарын 03-ны өдрүүдэд Хөвсгөл далайг дэлхийд танилцуулах өдөрлөг болно. Тэгвэл эл өдөрлөгт 2014 оны “Дэлхийн мисс”-үүд ирж, “Кhuvsgul beach party”-д оролцох болжээ. 

Тодруулбал, “Дэлхийн мисс 2014”-ийн шилдэг 10-т багтсан Чили, Словени, Нидерланд, Латвийн миссүүд хүрэлцэн ирж оролцох юм байна. Таван өдөр таван өөр өнгө аястай үргэлжлэх уг шоунд "Алтан ураг", "Нисванис", "Rattabuzz", "Баярцэнгэл", "Lemons", "Colors", "Монголын жазз оркестр" оролцох аж. Мөн циркийн тоглолтууд болон шилдэг DJ нарын хөгжим цугласан олныг доргиох гэнэ.  

Үүнээс гадна мастер тогооч нарын олон төрлийн онцгой хоол, усан гулгуур, хөөсөн бассейн, наран шарлага, усан завь, нисдэг онгоц, paintball, хүн чавх, элсний воллейбол, морин аялал, цаа бугын аялал зэрэг адал явдалтай хөтөлбөрүүд багтжээ. Түүнчлэн цаатан ахуйтай танилцах, дугуй, мото аяллууд ч байгаа аж.

Энэхүү өдөрлөг нь Монгол орны үзэсгэлэнт байгаль, соёл, ёс заншлыг дэлхий дахинд сурталчлахаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилготой аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)