Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцлөө

Л.Энхдэлгэр


МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг томилуулах талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бичгийг хүргүүллээ. Энэ дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзан амжилт хүслээ. Мөн тэрээр нэр дэвшигчид хандан мэргэжлийн Засгийн газар байгуулахад анхаарч, танхимын бусад гишүүнээ “давхар дээлгүй” томилох талаар саналаа хэлсэн юм. Түүнчлэн өндөр ёс зүйтэй, хариуцсан ажлаа сайн хийж чаддаг, тодорхой шаардлага, стандартыг хангасан хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй гэлээ.

Одоо өргөн баригдсан байгаа хуулиар Ерөнхий сайдаас гадна үндсэн чиг үүргийн гурван яаманд давхар дээлтэй сайд ажиллаж болно. Бусад гишүүн гаднаас томилогдох зохицуулалт бүхий хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцэж эхэлсэн билээ. Хэдийгээр хууль батлагдаагүй байгаа ч энэ хүрээнд мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллана гэдэгт итгэж буйгаа Ерөнхийлөгч мөн илэрхийллээ.

Түүнчлэн “Та харьцангуй азтай Ерөнхий сайд гэж бодож байна. Учир нь тун удахгүй АСЕМ-ын дээд түвшний уулзалт эхлэх гэж байна. Энэ үед маш олон орны Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болон Сангийн сайд нар хүрэлцэн ирнэ” гэв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 166 , 27, 2 , 12

Б.Чойжилсүрэн: Монголчууд сүсэг бишрэлтэй учраас нэгнийхээ тэтгэврийг авмааргүй байна гэсэн
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Долларын ханшийг л буулгачих. Дагаад бүх юмны үнэ буурна. Тэгвэл хямрал баяртай. Ард түмний дунд ч намын нэр хүнд өснө. АН ын таьсан өрийг тэгээд аажмаар дарчина биз

    1 0 Хариу бичих
  2. Таньд ажлын амжилт хүсье. Төр засгаа үймээнгүй сайхан удирдана гэж найдаж байна

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ