Ирэх дөрвөн жилд улсыг удирдах эрхмүүд

Л.Энхдэлгэр


МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал өчигдөр хуралдаж,Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Намын бага хурлаас Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжсэн байна. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдыг томилох болов уу. Мөн өчигдөр нийслэлийн ИТХ анхны хуралдаанаа хийж, НИТХ-ын дарга, тэргүүлэгчид, Засаг даргаа сонголоо. Ингэснээр ирэх дөрвөн жилд улс орныг удирдах Засгийн газрын тэргүүн болон нийслэлд ачааны хүндийг үүрэх Засаг дарга болон НИТХ-ын дарга нар тодорч байна.

Тухайлбал, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат, УИХ-ын даргаар М.Энхболд ажиллана. Харин НИТХ-ын даргаар Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргаар С.Батболд нар ажиллахаар боллоо. Тэд ирэх дөрвөн жилд Засгийн газар, УИХ болон нийслэлийн багаа удирдаж, ачааны хүндийг үүрэх нь.

Тэгвэл ирэх дөрвөн жилд улс орныг авч явах эрхмүүдийн хэн нь хэн бэ. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 

Тэрээр Сэлэнгэ нутгаас хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон, МАН-ын шилдэг, залуу улстөрчдийн нэг. Нам дотроо нэр цэвэр, шударга нэгэн гэгддэг. Өнгөрсөн удаад Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Сангийн сайдаар найман сар гаруй хугацаанд ажилласан.

Ж.Эрдэнэбат 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК-д нягтлан бодогч, 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн хянан шалгах хороонд байцаагчаар ажилласан. Мөн 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан. Харин 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2016 оны УИХ-ын сонгуульд мөн сэлэнгэчүүдийг төлөөлөх үүрэг хариуцлага аваад байгаа юм. 

МАН-ын бага хурлаас түүнийг дэмжсэн учраас өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүний нэрийг өргөн мэдүүлж, Ерөнхий сайдаар албан ёсоор томилох учиртай.

УИХ-ын дарга М.Энхболд

УИХ-ын дарга гэдэг өнгөц харвал зөвхөн хуралдаан зохион байгуулагч. Гэвч бодит байдалд Монголын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагааг авч явах, хэлэлцэх хуулиудын дарааллыг тогтоох, батлах гэх зэрэг өргөн хүрээний эрх мэдэлтэй. Мөн М.Энхболдын хувьд УИХ-ын даргаас гадна УИХ-д олонхи болсон МАН-ын даргын албатай. Энэ утгаараа намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хууль тогтоох дээд байгууллагын төвшинд МАН-аас дэвшүүлсэн хөгжлийн бодлогыг бодитой ажил, хэрэг болгоход голлон ажиллах эрхэм юм.

Тэрээр 1964 онд төрсөн. 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2007 оны арванхоёрдугаар сараас 2012 оны наймдугаар сар хүртэл Шадар сайдаар ажилласан. Мөн 2008 оноос хойш УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажилласан бол 2013 оноос МАН-ын даргын албыг хаших болсон. Тэрээр энэ удаагийн сонгуульд МАН-ын багаа удирдан орж, ялалт байгуулсан гавьяатай.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд

УИХ-ын гишүүн асан Сундуйн Батболд. Тэрээр өнгөрсөн хугацаанд Төв аймгийнхны итгэлийг хүлээж, гурван ч удаа УИХ-д сонгогдсон. Харин 2016 оны сонгуулиар нэр дэвшилгүй, тойргийн гадна үлдсэн билээ. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, орон нутгийн бие даасан, хараат бус ажиллах зарчмыг тогтооход ач холбогдол өгч ажилладаг байсан гэх. Тийм ч учраас МАН-ын Удирдах зөвлөл нийслэлийн Засаг дарга болоход тохиромжтой хүн хэмээн үзэж, нэр дэвшүүлсэн гэж байна.

Мэдээж УИХ-ын гишүүнээр олон жил ажилласан, хууль батлалцаж явсан хүний хувьд нийслэлд ачааны хүндийг үүрээд явчих бүрэн чадамжтай. Басхүү МАН-ын залуу, лидер улстөрчдийн нэг гэх нь бий. Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан билээ.

Тэрээр 1990-1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер, 1993-1995 онд Төв аймгийн ЗДТГ-ын ХХАА-н хэлтэст инженер, 1995-1997 онд Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан. Мөн 1998-2000 онд Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2000-2002 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байгаад 2002 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлжээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй

Тэрээр 2008-2012 онд Г.Мөнхбаяр хотын даргаар ажиллаж байх үед нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан. 2012 оны сонгуульд нийслэлийн МАН ялагдал хүлээснээр Г.Мөнхбаяр албаа хүлээлгэн өгсний дараа Ц.Сандуй орыг нь залгасан юм. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байгаад нийслэлийн багаараа сонгуульд ялалт байгуулсан. Тийм учраас энэ удаад НИТХ-ын даргаар сонгогдлоо.

Ц.Сандуй Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт мэндэлсэн. 1978-1982 онд Нэгдүгээр сургууль, 1988 онд нийслэлийн 31 дүгээр сургуулийг тус тус төгсчээ. Мөн 1995 онд Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1997-2012 онд нийслэлийн Газрын албанд төлбөрийн байцаагч, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд дарга, албаны дарга, нийслэлийн Засаг даргын орлогчоор тус тус ажиллаж байжээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙР УДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ. 88229121

    0 0 Хариу бичих
  2. Ta buhend ajiliin ondor amjilt husie Ta buhen chadna ard tumen ta bugdiig songoson shuu

    0 0 Хариу бичих
  3. yana da huurhii

    0 0 Хариу бичих
  4. gazriin naimaa min ergen sergehnee ashgui dee

    0 0 Хариу бичих
  5. ED NARIIG SONGOSON KHUMUUS TUN IKH Byartai bAIGAA BIZ GAZRIIN NAIMAACHID GEDGIIG NI MEDDEG BOLOVCH ARDCHILALIIG GUTAAJ BAIVAL CHOTGOR BAISAnch songono gedeg ni unen yum daa

    0 0 Хариу бичих
  6. Ta nar muusainuud odoo avilgal heel hahuulaa boliod uls eh ornoo bodoj , hamgiin gol ni ard irgediinhee uhamsariig deeshlvvlej oyunii hoosorol, tarhinii turaal, tenegereld avtsan ajil hiih durgui soonguuliar 1 udriin hoolnii mungu goridson ene ard tvmnee uurchiluh tsag bolson. Bvh yuman deer hvnii erh yridag. Zarim yuman deeree hatuu changa bh estoi. Ene ard tvmen chini iim tarhinii turaaltai bhad hichneen shn yum yriad goe baishin bariad hugjihgvi, uhamsartai bolgoh tal deer l ajillah estoi. Tom bag ajillah.

    0 0 Хариу бичих
    • БАЙНГА ЮМЫГ ЮМЫГ ҮГҮЙСГЭЖ БОЛОХГҮЙ ЯГ ЗӨВ ШИНЭЧЛЭЛИЙГ ӨӨРСДӨӨСӨӨ.

      0 0