ОУХМ Ж.Чулуунбат давлаа

86 кг, 125 кг-ын жингийн барилдаанд эхлэхийн өмнө багийн нийт дүнгээр “Хилчин”, “Алдар” спорт хорооныхон 86 оноотойгоор тэнцүү өрсөлдөж байсан. ОУХМ П.Өсөхбаатар, Спортын мастер Л.Төртогтох,  Ч.Хөхчирэнгэр нар хүрэл медалийн болзол хангаснаар Н.Түмэннаст дасгалжуулагчтай Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хорооны баг тамирчид багийн нийт дүнгээр нэгдүгээр байрыг эзэлсэн. Түүнчлэн 125 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат тэмцээний хамгийн сүүлийн барилдаанд  ОУХМ Н.Золбоог өвдөг шороодуулснаар 9 жил дараалан насанд хүрэгчдийн улсын аварга боллоо.  

86 кг

Алт: Л.Үйтүмэн \Алдар\

Мөнгө: П.Өсөхбаатар \Хилчин\

Хүрэл: Б.Нямбаяр \Женко\, Л.Төртогтох \Хилчин\

125 кг

Алт: Ж.Чулуунбат \Сүлд\

Мөнгө: Н.Золбоо \Хүч\

Хүрэл: Ч.Хөхчирэнгэр \Хилчин\, Б.Бат-Өлзий \БЗД\


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ