Ажлын байран дээр хэлж болохгүй үгс

Eagle.mn


Зарим үг, хэллэг цаг хугацааг үрсэн, хариулт өгөхөөс зайлсхийсэн, үүрэг хариуцлагаас мултрах гэсэн үед ихэвчлэн хэрэглэгддэг. Хэрэв та эдгээр үг, хэллэгийг хэрэглэдэг бол түр азнана уу. Тухайлбал, дараах үг хэллэгүүд бусдад таалагддаггүй болохыг анхаараарай. 

 1. Оролдоод үзье

 Энэ нь битүү утгатай үг юм. "За, би оролдоод үзье" гэж зарим хүмүүс хэлдэг. Ямар нэгэн зүйлээс татгалзсан хариулт ажээ. Таны асуусан зүйлд хариулах бодит хариулт байхгүй үед таньд өгч буй богино хариулт юм. "Оддын Дайн" кинон дээр Yoda, Luke Skywalker-т "Хий, эсвэл бүү хий! Оролдох шаардлагагүй" гэж хэлдэг. Иймд та ямар нэгэн ажил хийх гэж байгаа бол оролдох биш бодит үр дүнтэй хийх хэрэгтэй. "Оролдоод үзье" гэж хэлэх нь таныг хүссэн амжилтанд тань хүргэхгүй.

2. Ямар ч байлаа...

Энэ үг нь таны хэлсэн зүйлийн хүчийг бууруулах, сулруулахыг хүссэн хүмүүсийн хэлэх дуртай үг юм. "Ямар ч байлаа" гэдэг үг нь таны эртнээс хүсэж байсан хариултыг үгүйсгэхэд хэрэглэдэг байна. Энэ нь таныг гомдоох, нүүрэн дээр чинь үгээр алгадаж байгаа юм шиг хариулт болдог байна. Ямар нэгэн хүнд та "Ямар ч байлаа" гэж хариулах юм бол та хоёрын хооронд батбөх хана боссонтой адил болж, харилцан яриа чинь дуусгавар болно. Энэ үгийг хэлэхээс зайлсхийх хэрэгтэй.

3. Магадгүй, Би мэдэхгүй

Хүмүүс заримдаа ямар нэгэн шийдвэр гаргахаас зайлсхийж, "магадгүй", "би мэдэхгүй" гэх мэт үг, хэллэгийн ард нуугдаж байдаг. Цааргалах маягийн үг хэрэглэх, ямар нэгэн зүйл мэдэхгүй байх хоёрын хооронд маш их ялгаа байдаг. Зөрчилдөөний үед зарим хүмүүс ямар нэгэн зүйлийг мэдэхгүй байх, хариултаас зайлсхийсэн үедээ "магадгүй" гэдэг хариултыг хэлдэг. Энэ тохиолдолд "Та энэ талаар хэзээ мэдсэн байх вэ?" эсвэл "Энэ талаар хэрхэн та судлах вэ?" гэж асуух нь тохиромжтой.

4. Таньд эргүүлж хариу өгнөө

Хүн ямар нэгэн бодит зүйлээс зайлсхийсэн үедээ "Таньд эргүүлж хариу өгнөө" гэж хариулдаг. Ингэж хариулсан ч хүн хариугаа хэзээ ч өгдөггүй. Хэрвээ хүн таньд ийм хариулт өгөх юм бол хариултыг ойлгомжтой болгохын тулд хэзээ хариугаа өгөх талаар эелдгээр асуух хэрэгтэй. Таньд тогтсон өдөртөө хариугаа өгөхгүй байвал тухайн өдөр эсвэл долоо хоногт нь утсаар лавлаж эцсийн хариуг сонсох хэрэгтэй.

 5. Хэрвээ...

Тухайн ажил нь хэн нэгний хийж байгаа зүйлээс ихээхэн шалтгаалдаг. Хүмүүс хэн нэгнийг буруушаасан үедээ ихэвчлэн "хэрвээ" гэдэг үгийг хэрэглэдэг. Тэд нөхцөлт хариултандаа итгэлтэй байх нь ямар нэгэн алдаатай үйлдэл хийхээс өөрсдийгөө хамгаалж чаддаг байна.

6. Тиймээ, гэхдээ ....

Энэ үг нь нэг төрлийн уучлалт хүссэн үг юм. Та хамт олондоо зөвлөгөө эсвэл шинэ санал мэдээж өгдөг. Үүний хариултанд тэд "Тиймээ, гэхдээ ...." гэж хариулж магадгүй юм. Энэ хариулт нь тэднийг асуултанд хариулахыг хүсээгүй, туслахыг эсвэл шийдвэр гаргахыг хүсээгүй хариулт юм. Өөрөөр хэлбэл энэ үг нь асуудлыг шийдэхээс зайлсхийсэн хариулт юм.

 7. Би тэгж бодож байна...

Мөрөө унжуулсхийсэн, сул намдуу үедээ энэ үгийг ихэвчлэн хэрэглэдэг. Энэ нь ямар нэгэн хариуцлагаас бултах гэсэн оролдлого бөгөөд "Үнэхээр би мэдсэнгүй ... Би тэгж бодож байсан" гэж бувтнаж хариулах нь таны хэлсэн зүйлийг хагас дутуу хүлээн зөвшөөрсөн хэдий ч хариултаас зайлсхийсэн хэллэг юм. Та энэ хэллэгийг хэрэглэдэг бол үгийн сангаасаа даруй хасах хэрэгтэй.

8. Бид ойлгож байна

Бид эцэг эхээсээ ийм хариултыг хичнээн их сонсдог билээ дээ. Энэ хэллэг нь зөрчилдөөнөөс зайлсхийсэн төдийгүй "үгүй" гэсэн үгтэй адил юм. Ингэж хариулахын оронд "Надад илүү мэдээлэл хэрэгтэй байна. Надад тайлбарыг нь хэлж, холбогдолтой мэдээллийг илгээнэ үү" гэж хэлэх нь хамгийн боловсон хариулт юм.

Эх сурвалж: Enterpreneur

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ