Л.Эрхэмбаяр: АН ямар ч мөнгө тараахгүй

АН-ын сонгуулийн төв штабаас мэдэгдэл хийж байна. Тус мэдэгдлийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх мэдээлэл хийсэн. Үүнийг МАН-аас хийсэн хэвлэлийн хуралд гүтгэлгийн шинж чанартай гэсэн байна. Энэ бол гүтгэлэг биш. Нэр дэвшигч Д.Оюунхоролтой холбоотой сонгогчийн саналыг татах зорилгоор мөнгө тараахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гомдлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж байгааг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн.

 Нэр дэвшигч Д.Оюунхоролтой холбоотой сонгогчийн саналыг татах зорилгоор мөнгө тараахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гомдлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж байгаа

Улсын хэмжээнд бүх намын төлөөллийг байлцуулан 1998 санал тоолох машин хяналтын тооллого хийсэн. 67 дугаар  тойрогт нэг хариуцлагагүй этгээдээс болж алдаа гарсныг эс тооцвол 1997 санал тоолох машин зөв тоолж байна гэж бүх намын төлөөлөл хүлээн зөвшөөрсөн. Гэтэл санал тоолох машин хар машины талд байна гэх гүтгэлэг тарааж байна.

1997 санал тоолох машин зөв тоолж байна гэж бүх намын төлөөлөл хүлээн зөвшөөрсөн. Гэтэл санал тоолох машин хар машины талд байна гэх гүтгэлэг тарааж байна

АН-аас нэр дэвшигч Г.Баярсайханыг сүүлийн 14 хоног сошиалаар доромжилсон. Төв аймагт нэр дэвшигч А.Сүхбат мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй зүйлийг ярьсныг тус аймгийн цагдаагийн хэлтэст өгсөн. Энэ асуудалд тус аймгийн цагдаагийн хэлтэс хөшүүн хойрго хандаж байна. Санал авах байрны өмнө зохиомол түгжрэл үүсгэж, саналын хуудсыг иргэдээс албаар худал бөглүүлэх гэх зэрэг бохир арга хэрэглэж байна. АН-аас 21.00 цагаас мөнгө тараана гэсэн явган яриа, цууг их тарааж байна гэх мэдээллийг нийслэлийн хэсгийн хорооноос өглөө. Манай нам ямар ч мөнгө тараахгүй. Бид сонгуульдаа шударгаар оролцоно” гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. yalh bno chi mundag shu chadna 

    0 0 Хариу бичих
  2. Сурагчдын дүрэмт хувцасыг санаачилж хэрэгжүүлсэн нь янз бүрийн амьдралтай айлын хүүхдийг баян ядуугаар ялгавардахгүй зөш шийдэл болсон.

    0 0 Хариу бичих
  3. Shudarga ursulduj chadahgu bgaa humuus Turd shudargaar ajillaj chadah uu, tedniig demjih tsag ni ungursuun, Taniig demjij bna shuu amjilt

    0 0 Хариу бичих
  4. Амжилт сонгуулийн сурталчилгаанд Тань Явах юмсан

    0 0 Хариу бичих
  5. Дэмжинэ ээ. Тэрбишдагваас арай дээр

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ