Европын холбооны Үндсэн хуулийн асуудал эрхэлсэн дарга Данута Хюбнёр “Их Британи холбооноос гарсан учир хэлийг нь ч мөн хасах шаардлагатай” хэмээн санууллаа.
Англи хэл нь Их Британийн албан ёсны хэл учраас Европын холбооны албан ёсны 24 хэлд оруулсан байжээ. Гэвч нэгэнт Их Британи холбооноос гарах шийдвэрт хүрсэн тул англи хэлийг цаашид албан ёсны хэлэнд багтаах шаардлагагүй хэмээн холбооныхон үзжээ.
“Европын холбоо өөрийн гэсэн дүрэм журамтай. Хэрэв бидэнд Их Британи байхгүй бол, англи хэл мөн шаардлагагүй” гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Англи хэл бол Европод хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэл. Европ хүн бүр англиар ярьдаг. Тиймээс хүсвэл албан ёсны хэл хэвээр үлдээх боломж бий” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Politico.eu