Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урдчилсан шатны тоглолт энэ сарын 30-наас ирэх сарын 4-ний хооронд Гуам улсад болно. Хэсэгтээ Тайвань, Макао, Умард Марианы аралтай учраа таарсан Монгол Улсын шигшээ баг Гуамыг зорилоо.
Манай багийн бүрлдэхүүнд дасгалжуулагч З.Баттулга, Ш.Ифтихар нарын удирдлага дор Б.Ариунболд /Эрчим/, Б.Батсуурь /Дорнод/, Д.Төрбат /Хоромхон/, О.Оюунбаатар /Хоромхон/, Г.Билгүүн /Эрчим/, Ц.Энхжаргал /Эрчим/, Б.Энхэмбаяр /Эрчим/, Г.Төгөлдөр /Эрчим/, Б.Гарьдмагнай /Дэрэн/, Ж.Сүндорж /Эрчим/, Э.Пүрэвдорж /УБ Унаганууд/, М.Төгөлдөр /Эрчим/, О.Баяржаргал /Улаанбаатар/, Ц.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/, Л.Мөнгөншагай /Улаанбаатар сити/, Ц.Энхтөр /Эрчим/, Г.Батбилгүүн /Эрчим/, Б.Даваажав /Эрчим/, Н.Наранболд /Хоромхон/, А.Мөрөн /Сэлэнгэ Пресс/, Ц.Төмөр-Очир /Дэрэн/, С.Гал-Эрдэнэ /Эрчим/ нар багтсан юм.
Тоглолтын хуваарь:
6.30 /Пүрэв гариг/- 13:30 Монгол-Макао
7.02 /Бямба гариг/-16:00 Монгол-Тайвань
7.04-/Даваа гариг/-13:30 Монгол-Умард Марианы арал