Энэ долоо хоногийн эхээр ихэнх нутгаар усархаг бороо орсон билээ. Тэгвэл энэ үеэр үер усны золгүй тохиолдол найман аймгийн есөн сум, нийслэлэлийн гурван дүүрэгт нийт 13 удаа гарсан байна. Улмаар 18 хүн осолдсны долоо нь хүүхэд байжээ.

Зургаадугаар сарын 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-ны өдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Иймд иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр зургаадугаар сарын 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-ны өдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа аж.