
Сарангоо гэх охин энэ зургийг фэйсбүүкийн “"Photoshop" сурцгаая залуусаа!” группт “Энэ зурганд байгаа үхэрнүүдийг нь байхгүй болгож болох уу. Малдаа гүйж байгаа юм шиг харагдаад байгаа юм” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн юм.
-ГҮЙДЭГ "SARDON"-
Гэтэл тус группийн залуучууд үхрийг арилгах бус түүнийг гүйдэг “Sardon” гэж нэрлээд доорх зургуудыг эвлүүлжээ.




-"SARDON" БРЭНД ТӨРӨВ-
Зарим нэг нь түүний зургаар “Sardon” гэдэг пүүз, фудвольк, жинсэн өмдний брэндийн лого хийчихлээ. Түүгээр ч зогсохгүй “Sardon” гэдэг ухаалаг утас бүтээчихлээ.

-"SARDON" БРЭНДИЙН ДЭЛГҮҮР НЭЭГДЭВ-
Тэд энэ хугацаанд “Sardon” брэндийг дэлгүүрийг "нээж амжив".



-ХӨШӨӨ БОСГОВ-
Фотошопчид маань түүнд зориулж хөшөө хүртэл босгожээ.

-САРАНГОО ГҮЙСЭЭР Л-
Гэхдээ манай Сарангоо саад бэрхшээлийг үл тоон гүйсээр л байгаа. Тэр ч бүү хэл сансар огторгуйд "гүйж" байна. Түүнийг Усэйн Болт ч гүйцэхгүй.



-ROKIT BAY-ийн ЗАЯАНЫ ХАНЬ САРАНГОО БАЙЖЭЭ-
Сарангоо хэзээ нэгэн цагт Rokit Bay-ийн заяаны хань болно гэдгээ төсөөлөөгүй байсан биз ээ.

-ТВИТТЕРИЙН ЯРИАНЫ СЭДЭВ САРАНГОО-
Бороотой энэ өдрүүдэд гүйдэг “Sardon” маань твиттерийн ярианы сэдэв болоод ч амжлаа.
өр ширэнд оруулан барин зам тавьчихаад ус зайлуулагчных нь мөнгийг нь идчихээр чинь ямар хэрэг байхавдээ АН-хаан pic.twitter.com/da0ivc2Lq3 — Төрийн соёрхолт (@Enkhzaya_B) June 21, 2016
-SARIO НЭРТЭЙ ТОГЛООМ БҮТЭЭВ-

-"SARDON" УСК ТУН УДАХГҮЙ БҮХ КИНО ТЕАТРЫН ДЭЛГЭЦНЭЭ-
Тун удахгүй "Sardon" нэртэй онц сонихолтой кино нээлтэй хийх нь. Мэдээж киноны гол дүрд Сарангоо тоглоно.

-БҮХНИЙГ ДУУСГАЯ...-
Харин түүнийг дөнгөж сая хадан хавцалд унагаагаад энэ бүхнийг дуусгая гэлээ. Гэхдээ дуусах болов уу...
via GIPHY