

Манай хөвгүүд “В” хэсэгт АНУ, Словак, Италийн шигшээ багтай учраа таарсан. Улмаар эхний тойрогт Словакт хожигдсон ч дараагийн даваанд АНУ-ыг 50:47-гоор хожиж, томоохон дуулиан тарьлаа.

Харин охид хэсэгтээ Португаль, Унгар, Словак, Зимбабвегийн шигшээтэй өрсөлдөж байна. Тэд эхний тойрогт Словакийг хожсон ч хоёр дахь тоглолтодоо Унгарт 31:29-өөр дийлдлээ. Манай тамирчид маргааш хэсгийн сүүлчийн тоглолтуудаа хийнэ.
