Ханбогд суманд 7,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн цогцолбор сүндэрлэнэ

Манай улсад тулгамдаж буй асуудлын нэг нь сургууль цэцэрлэгийн хүрэлцээ байдаг.  Ялангуяа хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт бага байдлаас бүтээн байгуулалтын ажил удаашралтай явагддаг нь нууц биш. Хамгийн сүүлийн мэдээллээр хөдөө, орон нутгийн хэмжээнд сургуулийн насны нийт 302,853 хүүхэд байгаа бол сургуулийн барилгын хүчин чадал нь 210,881 хүүхдийнх байгаа юм. Энэ нь орон нутгийн хэмжээнд нийт 91,972 хүүхдийн сургуулийн барилга, 71,236 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр барих шаардлагатай гэсэн үг юм.

Тэгвэл орон нутагт төдийгүй нийслэлд ховорт тооцогдох иж бүрэн цогцолбор барилга Өмнөговь аймгийн Ханбогд суманд сүндэрлэхээр болжээ.

Тодруулбал, Оюутолгой компани, Ханбогд сумын хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсаны дагуу “Говь-Оюу” Хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгыг Ханбогд суманд барихаар болж, бүтээн байгуулалтад шаардлагатай 7,8 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн томоохон үйл явдал болжээ. Энэхүү цогцолборын барилгын ажил тун удахгүй эхлэх бөгөөд ирэх онд ашиглалтад орох юм байна.

“Говь Оюу” Хөгжлийг дэмжих санг Өмнөговь аймгийн төр захиргааны байгууллага болон Оюутолгой ХХК хамтран байгуулсан юм байна. Тус сангийн ТУЗ долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдний нэг нь Ханбогд сумаас Өмнөговь аймгийн ИТХ-д сонгогдсон Б.Эрдэнэ-Очир аж. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын хувьд энэхүү сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалтыг шийдүүлэхээр нэлээд хөөцөлдөж, ихээхэн хүчин чармайлт гаргасны хүчинд ийн биелэлээ олжээ.

“Говь-Оюу” хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгыг Ханбогд суманд барихаар болж, бүтээн байгуулалтад шаардлагатай 7,8 тэрбум төгрөгийг шийдвэрлэжээ.

Түүний өвөө Б.Чогджав боловсролын салбарт 50 гаруй жил багшаар ажиллаж, бүхий л амьдралаа боловсролын салбарт зориулжээ. Тэр ч утгаараа Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж, боловсролын салбарт түлхүү анхаарч ажилладаг гэдгийг нутгийн иргэд нь хэлж байв. Тухайлбал, тэрээр 2006 оноос хойш жил бүр Монгол Улсын Ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Чогдов агсны нэрэмжит “Багшийн хишиг” хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулах болжээ. Энэхүү хөтөлбөр нь багшийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэх, сурагчдын сурлага, урлаг спортоор үзүүлсэн амжилтыг урамшуулах, урам зориг хайрласан ач холбогдол бүхий ар хэмжээ болж хэвшсэн гэдгийг багш, сурагчид онцолж байна.

Ханбогд суманд сүндэрлэх энэхүү сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор тус сумын хүүхэд багачууд цэцэрлэг, сургуульд 100 хувь хамрагдах боломжтой болох юм байна.

Түүнчлэн Ханбогд сумынхан сумаа хот болгох ерөнхий төлөвлөгөөг баталсан аж.

Дашрамд дурдахад Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийт 776,614 хүүхэд байна гэсэн судалгааг албаныхан гаргасан байдаг. Гэтэл тэдгээрт ноогдох сургууль, цэцэрлэгийн барилгын хүчин чадал 472,082 хүүхдийнх байгаа юм.

Үүнээс үзэхэд улсын хэмжээнд нийт 146,413 хүүхдийн хүчин чадал бүхий сургууль, 158,099 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр барих шаардлага тулгарч байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (29)

  1. Эрдэнэочир гуай тендерийг нь би авах байсан гээд шүүхдээд байж байгаа биз дээ . Яах гэж ингэж худлаа юм бичиж байдаг байна. Нэр төр мөнгөний төлөө ингэж явах гэж дээ .сүүлдээ хүн алахаас ч буцахаа байжээ

    0 0 Хариу бичих
  2. Biznesin zuvlul gej ardiin namin hedhen humuus uursduu l hagartal bayjsan. Erdene ochir gan bumbulugni tender bayjmalin teever geh met oyutolgoitoi huivaldsanas uur yu hiisen um? Uuruu surguul bariulahar bolson um shig bichsen bh shiv.

    0 0 Хариу бичих
    • Хов хор 2 сайн найруулна. О

      0 0
  3. Hi

    1 0 Хариу бичих
  4. Bayr hvrgie saihan bvteen baiguulalt hiih gej bga d gvnee talarhaj bna aa

    0 0 Хариу бичих
  5. Ene hunii ovoo n mundag bagsh hun bsan.Ter uyiin bagsh nar gaihaltai, aav eejiig min surgan humuujuulsen mundag hun.ene Erdene Ochir gedeg zaluu namaig huuhed baihad ih sergelen, onts surdag huuhed bsan.zuniihaa amraltaar ynz buriin ajil hiigeed l ar geree avch yvdag,ih l daichin huuhed bsan shuu.odoo Uujim Od gedeg company.n zahiral bolson gene lee. ugaasaa biznes setgelgeetei nohor l doo. het ih targalsan bn shuu nutgiin min and

    0 0 Хариу бичих
  6. huuhed nas min ene sumtai salshgui bolbootoi

    0 0 Хариу бичих
  7. Ханбогдод 2013 онд 90 гаруй компани байсан бол одоо 300-гаад компани байна. Өмнө нь Оюутолгойд орон нутгийн компаниуд маш цөөхөн байсан. 2012 онд гэхэд ердөө 3-4 компани байсан бол Бизнесийн зөвлөлөөрөө дамжуулж өнөөдөр Ханбогдын 30 гаруй компани Оюутолгойд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор орон нутагт жилдээ 30 гаруй сая долларын хөрөнгө оруулалт орж байна гэнэ ээ

    0 0 Хариу бичих
  8. ЭРДЭНЭ ОЧИР БИЗНЕС ЗӨВЛӨЛ ГЭЖ БАЙГУУЛСАН. ТЭРНИЙ АЧААР ОЛОН ХҮН АЖИЛТАЙ,ОРЛОГТОЙ БОЛСОН

    1 0 Хариу бичих
  9. Ханбогд сум бол хамгийн их хөгжиж байгаа сум даа.

    0 0 Хариу бичих
  10. nuatgtaa ochilgui udjee, saihan l bolj bgn bn

    0 0 Хариу бичих
  11. СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГ БАРЬЖ АШИГЛАЛТАНД ОРУУЛСАН Ш ДЭЭ.ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГА, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ САЙТАЙ БОЛСОН.ОДОО БОЛОВСОН ХҮЧНИЙ АСУУДАЛД Л АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.БҮР БОДЛОГООР ЯВУУЛАХ ХЭРЭГЭТЙ.ОРОН НУТАГТ ЭМНЭЛЭГИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД, БАГШ НАРЫГ БОДЛОГООР ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ САНАГДДАГ

    1 0 Хариу бичих
    • yag zov, bolovson huchin muutai shdee. sain sain emch nariig gereegeer avchraad oron nutgiinhdaa dadlagajuulah yostoi

      0 0
  12. Илүү ихийг хийгээрэй бид ийм л хүмүүсээ дэмжих хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  13. zarim sumiin zasag noyd, ith-iin gahainuud harah heregtei. humuus chin nutag ornoo ingej oodon tatdag yum bna

    0 0 Хариу бичих
  14. boloosh dee oyutolgoigoos horongo oruulalt sain tatah heregtei

    0 0 Хариу бичих
  15. Саяхан нэг нэвтрүүлэг гарсныг нь үзсэн. Хийсэн юмтай, хэлэх үгтэй л хүн байна лээ. Ажлын амжилт хүсье

    2 0 Хариу бичих
  16. uujim od companiin zahiral bn. hunii mos saitai, er hun shig er hun demjij bgaa

    0 0 Хариу бичих
  17. tom tom uurhai dagasan gazruud ingeed l hogjood baih yum shu. yor ni tgd nutag ornii udirdlagud ni zow humuus bol hogjihod tim vh olon jil zartsuulahgui de

    0 0 Хариу бичих
  18. demjchiheer hun shig sanagdsan, chamgui yum hiisen shu

    0 0 Хариу бичих
  19. deerees darsan zurgiig ni harsan chin halit manai moron shig haragdag bn sh dee

    0 0 Хариу бичих
  20. Энэ ханбогдод өвөл очиж байсан муухан аймгийн төвөөс дээр хөгжсөн сум байна лээ

    0 0 Хариу бичих
  21. kueee ene ymar gazruud ni ingej saikhan horongo oruulalt tataj heden terbumaar ni surguuli, tsetserleg bariad ymar gazruudad gants ambaar ch bosdoggui yum dee

    0 0 Хариу бичих
  22. Б.Эрдэнэ-Очир гуай алсын хараатай, мундаг хүн шиг санагдсан. Өвөө нь угийн нутаг орондоо нэр төртэй хүн л дээ

    0 0 Хариу бичих
    • Б.Эрдэнэ-Очир-d amjilt huseye, nutgiin ahiig demjij bga shu

      0 0
  23. pee hanbogd gj iim tom sum baidag yumuu manai bagahangai duurgees l deer ym bna kkk

    0 0 Хариу бичих
    • ха ха мэдээгүймуу манайх том ш дээ

      0 0
  24. tv enterees harj bhad manaihan bas yum hiigeed bgan bn lee shu

    0 0 Хариу бичих
  25. Болж байна шүү, уул уурхайтай газрууд боломжийн хэрээр бүтээн байгуулалт хийх хэрэгтэй дээ

    0 0 Хариу бичих