Б.Батбаатар: Миний нэр АН-ын даргын үзэгний үзүүр дээр гээгдсэн

УИХ-ын 70 дугаар тойрогт ИЗНН-аас нэр дэвшиж буй Б.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн АН-аас нэр дэвшихээр яригдаж байсан ч намаа сольж, ИЗНН-д элссэн билээ. 

-Та Чингэлтэй дүүргийн АН-аас УИХ-д нэр дэвших гэж байсан. Гэтэл яагаад намаа солиод, өөр намаас нэр дэвшихээр болсон бэ?

-Чингэлтэй дүүргийн АН-ын анхан болон дунд шатны байгууллага нууц санал хураалтаар миний биеийг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Харин ҮЗХ-ны хурал дээр Батын Батбаатарыг нэр дэвшүүлэх, эсэхтэй холбоотой ямар нэгэн асуудал яригдаагүй. Тийм байдлаар асуудал шийдэгдсэн. АН-ын гишүүнчлэлээс татгалзахаа илэрхийлэх гэж ҮЗХ-ны хурал дээр очсон.

-ҮЗХ-ны хурлаараа УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж шийдсэн гэж үү. Тийм ч учраас та намаасаа гарахаар шийдсэн байх нь?  

-АН-ын ҮЗХ-ны хурал дээр Батын Батбаатарыг нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл, АН-ын нэр дэвшигчдийг ҮЗХ-ны гишүүд шийдээгүй. Харин намын дарга өөрөө цаасан дээрээ нэрийг нь бичээд, тойргийг нь хуваарилж бичээд, баталчихсан асуудал.

-Таны нэр эндээс гээгдсэн юм байна, тийм үү?

-Намын даргын үзэгний үзүүр дээр гээгдсэн. Түүнээс биш АН-ын ҮЗХ-ны хурал дээр миний нэрийг гээгдүүлсэн буюу ҮЗХ дэмжихгүй гэх ямар нэгэн шийдвэр гараагүй. 

-Үүний дараа...?

-Монгол Улсын иргэнийхээ хувьд сонгох, сонгогдох эрхтэй. Нэгэнт ийм байдлаар асуудлыг шийдэж байгаа учраас өөрийнхөө итгэл үнэмшлээр нэр дэвших ёстой гэж үзсэн. Ингээд анх сонгогдож байсан 66 дугаар тойрог буюу одоогийн 70 дугаар тойрогт нэр дэвшсэн. Ардчилал гэдэг бол иргэний сонгох, сонгогдох эрхийн асуудал. АН-ын итгэл үнэмшилж, үзэл баримтлалтай би хамт байгаа. Үүнийг ард түмэн хагалж өгөх биз ээ. 

-Одоо Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Бие даан нэр дэвших боломж байв уу?

-Хуулиараа бол бие даах боломж байхгүй болсон тэр цаг үед АН асуудлаа шийдвэрлэсэн. Тийм учраас ИЗНН-аас УИХ-ын 70 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа.

-Намаа сольсон гэхээр үзэл бодлоо бас өөрчилж, сольж байна гэсэн үг үү?

-ИЗНН АН хоёр үзэл баримтлалын хувьд нэг шугаман дээр зогсож байдаг нам. Тийм учраас үзэл баримтлал, үзэл бодлоо сольсон асуудал байхгүй. Цэнхэр намд байж байгаад улаан намд ороогүй. Ардчиллын үйл хэрэг, хүний эрхийн төлөө АН-ынхантай хамт явна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. Арлчилсан намын дарга байхдаа яахав дээ. Намын гишүүд нь сонгоогүй дарга байдаг юмуу. Өөрөө өөрийгөө л томилсон хууль бус дарганцар. Гишүүд та нар хулчгардаа хэлж чадахгүй ийм байдалд хүргээ биз дээ. Муу хүн их дээр гарах хэцүү дээ хэцүү. Харин унахдаа их өвдөж унах байх даа

    0 0 Хариу бичих
  2. Энэ морожин тараадаг бацаан том болсон ч засрахгүй нь дээ.

    0 0 Хариу бичих
  3. Көөркөн маангар паацаан даа оодо бас юуу киинээ

    0 0 Хариу бичих
  4. Улс төрчдийг үзэн ядаж байна, Баянгол чуудаа бүгдээрээ Нарааг сонгож хорслоо тайлья аа, Нараа гавьяа байгуулпаггүй юм аа гэхэд эдэн шиг Эх оронд маань гай тарихгүй

    2 0 Хариу бичих
  5. АНдуурч болохгүй. МАНдуулна шүү.

    0 0 Хариу бичих
  6. Батбаатар аа?! Чи эр хүн л юм бол ингэж доош нь хийлгүүлснийхээ өшөөг авах л хэрэгтэй ш дээ!

    1 0 Хариу бичих
  7. ene odoo ingej yahnav dee.

    0 0 Хариу бичих
  8. Өмнө нь энэ тойргоос сонгогдож байсан юм чинь Энхболдын саналаас ядаж 20-30 хувийг нь хуваах нь тодорхой юм байна . Ингээд Лундаа гарах нь тодорхой . Нара Эрдэнээд шавар хаах нь тодорхой . Яа яа яа

    0 0 Хариу бичих
  9. Баянголчуудаа НАРАГ дэмжээрэй

    0 0 Хариу бичих
    • Дэмжинээ

      0 0
  10. ТА НАМ ДОТОРХ ШАЛГУУРАА ДАВААГҮЙ Л ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ.... ТЭГЭЭД ЗААВАЛ УИХ ГИШҮҮН БОЛОХ ЁСТОЙ ЮМ УУ?.... ИЧИХ НҮҮР БАЙНА УУ?

    2 0 Хариу бичих
  11. Батбаатарт угаасаа үзэл бодол итгэл үнэмшил гэж байхгүй. Зүгээр л албан тушаалд донтсон пяхлуу... Адгын шаар тэр чигээрээ АН-аас зайлаарай.

    1 0 Хариу бичих
  12. УИХ ГИШҮҮН БА ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ Улсын Их Хурлын гишүүн гэхээр таньд ямар төсөөлөл бууж байна. Сонгуулийн өмнөхөн таны байранд хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгөхийг амласан тун дуулгавартай хүний төрх бууж байна уу? Эсвэл өөрийн нялуун үгээрээ таны хүссэн болгоныг биелүүлж өгөхөөр амлаж буй ид шидтэн харагдаж байна уу? Ард түмэн, Монгол улсын эрх ашиг, газар шороо, гол усаа хамгаалах, Оюу толгой, Таван толгой, Гацууртыг ашиглахад хориг тавих, ялтанд өршөөл үзүүлнэ, сургууль, цэцэрлэг барьж өгнө, ажил хийх хэрэггүй би бэлэн мөнгө өгнө гээд олон нийтэд таалагдах магадлалтай бүхнийг амлана. Тийм ээ, тэд НЭГ зүйлээс бусад бүхнийг амладаг. Хэрвээ тэр амлалтыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулбал ард олон түүнийг сонгох магадлал бага болно. Тэгээд тэр амлаж чадахгүй байгаа зүйл нь юу юм бэ? Энэ бол төгс төгөлдөр ХУУЛЬ. Тэдний үндсэн үүрэг нь оновчтой хуулийг мэрэгжлийн түвшинд олон талаас нь харилцан ярилцаж, ухаанаа уралдуулан боловсруулж гаргах ёстой. Харамсалтай нь зарим гишүүдийн мэдлэг чадвар энэ тал дээр дутмаг. Тиймээс ч тэд ур чадвар, мэдлэгийн хүрээндээ хэлцэхээс илүүтэйгээр амандаа орсон үгээрээ тайлбарлан, гүрийх нь илбэг. Тэгээд ч ар талд нь тэдний том ашиг сонирхол нуугдаж байдаг. Цагаан махаа гартал өдөржин сууж хууль батлах амар ажил уу? Үүнийг мэдэхгүй тэд УИХ гишүүн болдог гэж үү? Үгүй дээ... тэд мэдэхийн дээдээр мэднэ. Тэгээд яагаад УИХ гишүүн болохын төлөө төрсөн эцэг эхээ ч алахаас буцахгүй улааран зүтгэнэ вэ? Энэ бол маш энгийн...МӨНГӨ. Тэдний асар их мөнгө цацан байж авсан УИХ суудал АЛТАН СУУДАЛ байдаг юм. Түүний сонгуульд зарцуулсан нөгөө мөнгө хэд дахин нугараад буцаж ирнэ. Харин тэдний зорилго нь эх орноо яаж хөгжүүлэх вэ, яаж сайн хууль батлах вэ гэдэг дээр төвлөрөх бус харин яаж мөнгөө өсгөх вэ, яаж төрөөс мөнгө саах вэ гэдэг дээр ухаанаа уралдуулах явдал байдаг. Та бидэнд өгөөд байсан нөгөө тэнэглэл амлалтаа хаяа нэг ярьж биднийгээ мартаагүй гэдгээ сануулс хийнэ. Тэгэхгүй бол дараагийн сонгууль худлаа болно шүү дээ. Сонгуульд ялахгүй бол нөгөө их мөнгө алга болно. Тэд хуралдаа хаяа нэг суусан болж харагдана. Гэв гэнэт томхон шоун дээр гарч ирээд өөрийнхөө амны уншлага болсон бидэнд таалагддаг хэдэн үгээ чулуудна. Хэрвээ болохгүй бол эх орон, ард түмний нэрийн өмнөөс ярьж эхлэнэ. Гишүүн болсны дараагийн хэдэн хоног УИХ танхим пиг дүүрнэ. Харин хоёр долоо хоногийн дараа ихэнхи гишүүд газрын гаваар орсон мэт алга болно. Нөгөө үндсэн үүргээ таг умартана. Тэдний хувьд эх орны ашиг сонирхол юу ч биш. Харин сонгууль эхлэхийн өмнөх жил тэд харанхуйд гарч ирэх жоом лугай дахин гарч ирээд нөгөө сонгуулийн өмнөх шоугаа дахин улааран эхлүүлнэ. Бид ч тархиа угаалгаж дахиад л түүнийг сонгоно. Тэдний тулгаад байгаа энэхүү чөтгөрийн тойргоос бид яаж гарах ёстой юм бэ? ХЭН, ХЭЗЭЭ, ХЭРХЭН эдгээр гишүүдтэй хариуцлага тооцох юм бэ? Бид УИХ- ын эдгээр бохир, хулгайч, дархан гишүүдтэй хариуцлага тооцож чадахгүй бол Монгол улсын цаашдын хөгжил цэцэглэлтийн талаар юу ч яриад хэрэггүй. Тэд дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлж улсаас хулгай хийхээр нөгөө нялуун үг, худал амлалтаа өгөөд эхэлсэн шүү. АНХААРАЛТАЙ БАЙ АРД ОЛОН МИНЬ....

    0 0 Хариу бичих
  13. ardchlsan nam gej iim bolson

    0 0 Хариу бичих
  14. Урвагч нохой

    0 1 Хариу бичих
    • Энэ хүн хэнээс урвасан гэж. АН ын эх орноо худалдсан урвагчидаас урвасан гэжүү. Эсвэл ханаж цаддаггүй хулгайч нараас урвасан гэж үү. Хэн нь урвагч болдоо. Харин Монголыг самарсан АН гэгч урвагч хулгайч нарын бөөгнөрөлийг дэмжигч чи жинхэнэ урвагч бишүү.

      1 0
  15. Cenkher 3-4,Ulaan 3-4n namuud baina shuu dee.5-10 batlakhtai nokhoduud durtai namaasaa devshine biz dee.

    0 0 Хариу бичих
  16. Uulaasaa hel amnii hugjilgui, chdvargui chamaig songoh hun bhgui

    1 1 Хариу бичих