
УИХ-ын сонгуулийн 67-70 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хоёр том намын лидерүүд хүч үзэхээр болсон. Баянголчууд хэзээнээсээ сонгуульд хариуцлагатай хандаж, хамгийн шилдгүүдийг сонгож ирсэн. Тийм ч учраас намууд энэ тойрогт хүчтэй өрсөлдөгчдөө илгээдэг билээ. Энэ удаагийн сонгууль ч бас ялгаагүй.
Ардчилсан нам: З.Энхбод, С.Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Оросоо
Ардчилсан намаас өмнөх сонгуульд С.Эрдэнэ, С.Одонтуяа нар Баянголчуудын итгэлийг хүлээсэн. Мөн тус дүүргийн НИТХ-д нэр дэвшигч Д.Оросоо тэргүүтэй багийнхныг баянголчууд итгэл хүлээлгэж, сонгосон юм. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд дээрх гурван эрхмээс гадна АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл, АН-ын лидер улстөрчид Баянгол дүүргийн 67, 68, 69, 70 дугаар тойрогт хуваарилагдаад байна.
МАН: А.Ундраа, Ж.Ганбаатар, Л.Амгалан, Д.Лүндээжанцан
МАН-аас ч энэ тойрогт чамгүй хүчтэй эрхмүүд өрсөлдөж байна. Тухайлбал, 67 дугаар тойрогт МАН-ын бага хурлын гишүүн, судлаач, доктор А.Ундраа өрсөлдөж буй. Тэрээр МАН-ын эмэгтэйчүүд дотроо чамгүй өндөр мэдлэгтэй, Гадаад хэргийн яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж, цөмийн энергийн чиглэлээр судалгаа хийж байсан юм. Түүнчлэн “Оргил” худалдааны төвийн захирал Ж.Ганбаатар, тус дүүргийн МАН-ын хорооны дарга Л.Амгалан болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар Баянголд өрсөлдөж байна.
МАХН:
МАХН-аас Баянгол дүүргийн 67 дугаар тойрогт Б.Тулга өрсөлдөхөөр болоод байна. Түүнчлэн Х.Оюунцэцэг, М.Алтантуяа, Ч.Амарбаяр гэх эрхэм 68, 69, 70 дугаар тойрогт иржээ. Б.Тулгын хувьд өмнө нь БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байсан. Мөн саяхан МАХН-ын дэд даргаар томилогдсон билээ. Энэ утгаараа Баянголд намаа төлөөлөх чансаатай улстөрч гэж үнэлэгдсэн боловуу. Харин Х.Оюунцэцэг, М.Алтантуяа, Ч.Амарбаяр нарын тухайд олон нийтэд төдийлөн танигдаагүй, МАХН-ын шинэ улстөрчид бололтой.
Ганц дайчин ганцаардахгүй буюу М.Нарантуяа
Баянгол дүүргийн 69 дүгээр тойрогт дуучин Нара буюу М.Нарантуяа бие даан нэр дэвшиж буй. Тэрээр фэйсбүүк хаягаараа дамжуулан УИХ-д нэр дэвшихээ зарлаж, Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн дагуу бүртгүүлэн, нэр дэвшигчийн мандатаа аваад буй. Мөнэ тэрээр сонгогдвол ганц бие эцэг, эхчүүдийн төлөө олон хууль санаачилж, батлуулахын төлөө ажиллахаа мэдэгдэж байгаа билээ. Гэхдээ Баянгол хатуу тойрог. М.Нарантуяагийн хувьд 69 дүгээр тойрогт АН-ын С.Эрдэнэ, МАН-ын Л.Амгалан, МАХН-ын М.Алтантуяа гэх улстөрчидтэй хүч сорих юм.
Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж буй таван хүн байна. М.Нарантуяатай хамт нэг тойрогт Б.Түмэнжаргал байгаа бол 70 дугаар тойрогт Х.Ганхуяг, 69 дүгээр тойрогт О.Лхагвадорж, 70 дугаар тойрогт Ш.Эрдэнэбат нар бие даан нэрээ дэвшүүлж, өрсөлдөх аж.
Баянголчуудын сонголтоо хийж байсан түүх
2016-2020 онд Баянголчууд хэнийг сонгох вэ