Тэжээвэр могойтойгоо усан дээр тэшүүрдсэн эр 1495 ам.доллараар торгуулжээ
Gold Coast хотын иргэн өөрийн тэжээвэр могойтойгоо хамт усан дээр тэшүүрдэж байгаагаа бичлэг хийж байгаад Австралийн зэрлэг ан амьтдыг хамгаалах газрын эрх баригчид торгуулсан байна.
Хигор Фиуза болон түүний хивсэн хээт питон могой Шива хоёрын тэшүүрдсэн бичлэг цахим орчинд тархсаны дараа ихээхэн хандалт авснаар тэд нутгийнхаа иргэдэд танигджээ.
Гэхдээ тэдний түр зуурын алдар нэр нь зэрлэг ан амьтдыг хамгаалах газрын ажилтнуудын анхаарлыг татжээ. Зэрлэг ан амьтан хамгаалагчид “Ноён Фиуза өөрийн тэжээвэр амьтан эзэмших эрхийг зөрчиж Шиваг олон нийтийн газар авч явснаар амь насанд нь аюул учруулсан” гэж үзсэн байна.
Квинсландын Байгаль орчин, шинжлэх ухааны яам “Ноён Фиузаг цахим орчинд дэлгэрсний дараа бид давлагаа тэшигч хосын мөрдлөгөө эхлүүлсэн бөгөөд залууд энэ долоо хоногт 1495 ам.долларын торгууль ноогдуулсан” гэж мэдэгдлээ.