Бүгд Найрамдах Австри болон Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн хүрээнд зохион байгуулагдсан Австри Монголын бизнес форум амжилттай болж өндөрлөлөө. Уг өдөрлөгийн үеэр Мах Импэкс ХК болон Бүгд Найрамдах Австри Улсын Bertstch Laska групп компани хамтран 40 сая еврогийн төсөвтэй төсөлд хамтран ажиллахаар санамж бичигт үзэглэлээ. Тус улсын 98 жилийн түүхт Bertstch Laska группээс Европ стандартад нийцсэн боловсруулах үйлдвэрийн түлхүүрээ гардаж аваад удаагүй байгаа Мах Импэкс ХК нь дараагийн цоо шинэ төслийн ажлыг эхлүүллээ. Уг төсөл Европ стандартад нийцсэн боловсруулах үйлдвэрийн дараагийн төсөл бөгөөд үндсэн дөрвөн том хэсгээс бүрдэж байгаа юм. Үүнд:
Төслийн явц 2023 оны есдүгээр сарын байдлаар төслийн зураг бүрэн хийгдэж 20%-ийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр улирлаас эхлэн барилгын ажил гүйцэтгэл эхлэх юм.