Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн /2023 оны 09 дүгээр сарын 11-17-ны өдөр/ мэдээг танилцууллаа. Агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойлжээ.
100-н айл, Толгойт, Нисэх, Зурагт, 1-р хороолол, Зайсан, Хайлааст, 5-н буудал, Шархад, Налайх, 13-р хороолол, Мишээл экспо, Ургах наран хороолол, Амгалан, Цахилгаан станц орчим “Цэвэр” болон “Хэвийн” байна. Харин Баруун дөрвөн зам орчим “Бага бохирдолтой” түвшинд хүрсэн байна.