Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ гаргалаа. Сэрэмжлүүлэг мэдээнд өнөө шөнө Архангайн нутаг, Хөвсгөл, Төв аймгийн нутгийн зүүн, Булган, Өвөрхангайн хойд хэсгээр хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ хэмээлээ. Иймээс хадланчид, тариаланчид ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхаарч урьдчилан хамгаалах арга хэмжээг авахыг анхаарууллаа.
Өнөөдөр /2023.09.18/ 14.00 цагийн байдлаар Говь-Алтай аймгийн Есөн булаг, Эрдэнэ сумдын нутгаар цас орж байна.