Диф волейболын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Хүүхдийн спортын VII наадмын диф волейболын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд хөдөө орон нутгийн болон нийслэлийн эрэгтэй 6 эмэгтэй 6 нийт 12 баг өрсөлдөж байна. Өнөөдөр тэмцээн хэсгийн шатны тоглолтууд явагдана. Хэсэгтээ тэргүүлсэн багууд олимп системээр өрсөлдөж тэмцээний аваргууд тодорно. Энэ удаагийн наадамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоо нэмэгдэж спортоор хичээллэх хүсэл сонирхлыг эцэг эхчүүд нь сайн дэмждэг болсон байна гэдгийг зохион байгуулагчид онцлож байна. Тэмцээний аваргууд маргааш тодорно.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.