ОУХМ Т.Тулга ДАШТ-ий гурав дахь өдөр барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-наас 26-ны өдрүүдэд Сербийн нийслэл Белград хотноо болж буй. Энэ удаагийн дэлхийн аварга нь Парисын олимпийн өмнө болж байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд олимпийн эрх олгох өндөр ач холбогдолтой.

"Белград 2023" чөлөөт бөхийн ДАШТ- ий 3 дахь өдөр эрэгтэйчүүдийн 65кг, 97кг, эмэгтэйчүүдийн 55кг, 59кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болно. Манай улсаас:

● Эрэгтэйчүүдийн 65кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга, Германы Александ Семисоровтой

● Эрэгтэйчүүдийн 97кг-д спортын мастер Балтмөнхийн Бадамдорж, Молдавын Раду Лефтертэй ялвал түүнийг жингийн лидер Снайдер хүлээж байна.

● Эмэгтэйчүүдийн 55кг-д ОУХМ Чинболдын Отгонтуяа, Беларусийн Арина Мартинава, Японы Харүно Окуно нарын ялсантай

● Эмэгтэйчүүдийн 59кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа Беларусийн Кристина Сазикинатай тус тус эхний тойрог учирна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)