БНХАУ-д "Улаанбаатарын үдэш" дуугаар нэрд гараад байгаа ээж, хүү хоёр Монголд иржээ
БНХАУ-д "Улаанбаатарын үдэш" дуугаар нэрд гараад буй Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёр Улаанбаатар хотод иржээ. Тэдний клипийн зураг авалт нь Улаанбаатар хот болон хот орчимд хийгдэж байгааг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.
Монгол орны байгаль, соёл урлагийг сурталчлан таниулж буй ээж, хүү хоёрын хамтлаг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах саналуудаа хэлэлцэж, Монгол Улсын аялал жуулчлалын элч болон уран бүтээлдээ Монгол орны сайхан байгаль, зан заншил өв уламжлалыг тусган ажиллахаар болжээ.
Ээж Гензанг Жуама, хүү Данжен нарын хамтран дуулсан "Улаанбаатарын үдэш" дуу Tiktok зэрэг цахим орчинд 250 сая үзэлттэй бөгөөд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн тухай мэдээлэл БНХАУ-ын цахим орчинд цацагдсан даруйд 20 сая гаруй хүнд хүрсэн байна.
Зочин 7 өдрийн өмнө
Майнайхан оргиналаар нь нэг сайхан давалгаалчих хэрэгтэйшдээ
0 0 Хариу бичихЗочин 9 өдрийн өмнө
bi 3 jiliin umnu hytad huntei ajil hiij baihad bas Ulaanbaatariin udesh duug duulj baisan
1 0 Хариу бичихЗочин 9 өдрийн өмнө
Шал ондоо аятай өолж
0 0 Хариу бичихzochin 9 өдрийн өмнө
Ayagiig ni oorchilchihoo be?!??!!!!yag nootoor ni zaagaad ogchihvol taarna.Negent Mongoliig zoriod irsen ym chini
2 0 Хариу бичихЗочин 9 өдрийн өмнө
Ээж Гёнзанг Жаума үнэхээр гоё хоолойтой юм. Ээж, хүү хоёр авьяастай, амжилт хүсьё
4 0 Хариу бичихзочин 9 өдрийн өмнө
Улаанбаатарын үдэш дуу нь өөрөө агуу л даа, энэ дуу хятадад монголоос илүү дуулагддаг юм биш үү, хятадад од болох хүсэлтэй бүхэн л энэ дуугаар эхэлдэг юм шиг
3 0 Хариу бичих