Дерна хотод тусламж үзүүлэхээр явсан аврагчид амь эрсэджээ

Ливи Грекийн аврагчид хөрсний нуралтад амь эрсэджээ. Аврагчид үерийн гамшигт өртсөн Дерна хотод тусламж үзүүлэхээр явж байгаад автомашинтай мөргөлдөж, осолд оржээ. Аврагчдын зорчиж явсан автобустай мөргөлдсөн тээврийн хэрэгсэлд Ливи улсын нэг гэр бүл зорчиж байсан аж. 

Ливийн эрх баригчдын мэдээлснээр, суудлын машин дахь хоёр иргэн, автобусаар зорчиж байсан найман хүн хүнд бэртэж гэмтсэн байна. Ливийн зүүн бүсийг удирдаж буй засаг захиргааны Эрүүл мэндийн сайд Отман Абделжалил "Осол болох үед аврагч баг Бенгази хотын зүүн зүгээс Дерна хот руу явж байсан" гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Ливийн эрүүл мэндийн сайд машины осолд дөрвөн хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байгаа ч Грекийн зэвсэгт хүчин өөр мэдэгдэл хийгээд буй. Тэд "Грекийн хүмүүнлэгийн ажиллагааны гурван хүн амиа алдаж, хоёр хүн ор сураггүй байгаа" гэж мэдэгдлээ. Түүнчлэн Грекийн зэвсэгт хүчний зүгээс "Яг юу болсон нь тодорхойгүй байгаа. Ливитэй хамтран хэргийг шалгаж байна. Мөн ажилтнуудаа эх оронд нь буцаах ажиллагаа явуулж байгаа" гэж хэлсэн юм.

Осолд орсон багийн 16 гишүүн нь Грекийн аврагчид, гурав нь хэлмэрч байсан гэж дипломат эх сурвалж Грекийн Катимерини мэдээний сайтад мэдээлэв. Грекийн аврагчид нь Франц болон Италиас ирсэн багуудтай нэгдэхээр явж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Даниел хуй салхины үеэр Дерна хотын хоёр далан нурснаас болж мянга мянган хүмүүс амь үрэгдсэн. НҮБ-аас нас барагсдын тоо 11300 хүрсэн гэж мэдээлээд буй. НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэргийг зохицуулах газар 10.000 гаруй хүн албан ёсоор ор сураггүй алга болсон гэж мэдээлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)