Парисын загварын 7 хоногт зориулсан Balmain брэндийн шинэ цуглуулгыг дээрэмджээ

Энэ сарын сүүлээр болох Парисын загварын долоо хоногт зориулан бэлдсэн алдарт Balmain брэндийн шинэ цуглуулга хулгайд алдагдсан талаар тус брэндийн уран сайхны захирал Оливье Рустин өнгөрсөн шөнө Инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Рустины хэлснээр Парисын нисэх буудлаас Balmain тансаг зэрэглэлийн хувцас загварын ордон руу явж байсан бүхээгтэй тэргийг хэсэг бүлэг этгээд дээрэмдсэн байна.

Хулгайд алдагдсан шинэ цуглуулгыг энэ сарын 27-ны өдөр Парисын загварын долоо хоногийн үеэр эмэгтэйчүүдийн хувцасны шоунд танилцуулахаар бэлдсэн байжээ. Хэдийгээр шинэ цуглуулга хулгайд алдагдсан ч бүхээгт тэрэгний жолооч азаар эсэн мэнд үлдсэнд бурханд талархаж буйгаа Оливье Рустин хэлсэн байна. Мөн уг цуглуулгыг бүтээхийн тулд олон хүний шаргуу хөдөлмөр шингэсэн тул үнэхээр харамсаж байгаа ч бууж өгөлгүй багаараа дахин өдөр шөнөгүй ажиллаж ажлаа дуусгана гэдгээ тэрээр илэрхийлжээ.

Парист олон улсын хоёр том нисэх буудал байдаг ба шинэ цуглуулгыг тээвэрлэж байсан бүхээгт тэрэг аль нисэх буудлаас хөдөлсөн нь тодорхойгүй байна. Ямартай ч Рустиныг ажил дээрээ цуглуулга ирэхийг хүлээх зуур жолооч нь залгаж дээрэмдүүлсэн тухайгаа хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)