АНУ-ын сургуулиудад гарсан буудалцааны тоо дээд хэмжээндээ хүрчээ
АНУ-ын сургуулиудад гарсан буудалцаантай хэргийн тоо 2021–2022 онуудын хичээлийн жилд эрс нэмэгдлээ гэж тус улсын Боловсролын салбарын статистикийн үндэсний төвийн мэдээнээс мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн хичээлийн жилд буудалцаан гарсан тохиолдол 188-д хүрсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн их үзүүлэлт аж. Өмнө нь нэг хичээлийн жилд хамгийн их буудалцан гарсан тохиолдол 93 бүртгэгдэж байсан нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин бага үзүүлэлт юм.
Тус улсад сургуульд гарсан буудалцаан гэж аливаа шалтгаанаар сургуулийн нутаг дэвсгэрт сум орсон тохиолдлыг нэрлэдэг байна. Үүнд сургуулийн сурагчид ковидын хөл хорионд байсан үеийг ч хамруулсан байна. Наймдугаар сарын 26-нд Бостон дахь Карибын соёлын арга хэмжээний үеэр гарсан буудалцааны улмаас дор хаяж долоон хүн шархаджээ.
Өнгөрсөн тавдугаар сард Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Карин Жан-Пьер 2023 он гарснаас хойш АНУ-д олон нийт рүү гал нээсэн 200 гаруй хэрэг гарчээ. Нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл “тахал” болсон гэж мэдэгдэн, Конгресст хандан галт зэвсгийн тухай хуулийг эргэн харахыг уриалж байсан юм.