Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ 20 цахилгаан автобус нэмэгджээ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос хийж буй парк шинэчлэлтийн ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явах Skywell загварын 20 цахилгаан автобуснууд нэмж орж иржээ. Ингэснээр энэ онд нийт 55 цахилгаан автобус ирээд байна. Нийслэлийн Нийтийн Тээврийн газраас тухайн автобуснуудын үйлчилгээнд гарах чиглэл, маршрут төлөвлөлт, смарт карт уншигч суулгах зэрэг бэлтгэл ажлаа ханган үйлчилгээнд гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа талаар мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)