Диана гүнжийн ноосон цамц дуудлага худалдаанд $1.1 саяар зарагджээ
Диана гүнжийн бага залуу насандаа өмсөж байсан алдартай ноосон цамцыг үнэ хаялцуулан зарахад $1.1 саяын үнэ хүрсний Sotheby’s дуудлага худалдааны мэдээлжээ.
Дуудлага худалдаа зохион байгуулагчид тухайн цамцыг $50–80 мянгаар зарагдана гэж тооцоолж байсан юм.
Ганц хар бусад нь цагаан хонины дүрсүүдтэй улаан ноосон цамц нь Warm and Wonderful оёдлын үйлдвэрийнх аж. Тус цамцыг Диана гүнж 19 настай байхдаа өмсөж байсан бөгөөд худалдаж авсныхаа дараахан цамцных нь нэг ханцуй гэмтсэн тул засаж өгөхийг хүсэж, захидлын хамт цамцаа илгээж байсан аж. Уг хүсэлтийн дагуу цамцыг шинээр солиод, хуучныг нь засварлахаар авсан ч мартаад, хадгалжээ.
Харин 2023 оны гуравдугаар сард тус брэндийг үндэслэг, дизайнер Жоанна Осборн уг цамцыг дээврийн хөндийд байсан хайрцгаас олсон байна.
Дуудлага худалдааны ялагч Дианагийн ирүүлсэн захидал, шинэ цамц хүлээж авсныхаа дараа явуулсан талархлын зурвасыг цамцтай хамт хүлээж авчээ.