Улаанбаатарт өнөөдөр 12 градус дулаан
Улаанбаатарт өнөөдөр үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +4…+6, өдөртөө +11...+13 градус дулаан.
Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн болон хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...+5, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+22, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.