Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад ачаалал 33.5 хувиар буурчээ

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэл доторх замд зорчилт хийсэн

Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар,

Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар,

Зам тээврийн осол болон саад 5-71.4 хувиар багассан байна.

Мөн эдгээр тоон үзүүлэлтийг бусад хүчин зүйлстэй нэгтгэн дүгнэхэд, зорчилт хөдөлгөөний ачаалал амралтын өдрүүдэд 27 хувиар, ажлын өдрүүдэд 33.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн улсын дугаарын хязгаарлалт зөрчсөн 12,809 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан байна.

Ташрамд, Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний ачааллыг тодорхойлохдоо:

Хөдөлгөөнд оролцсон буюу зорчилт хийсэн тээврийн хэрэгслийн тоо,

Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо,

Замын хөдөлгөөнд нөлөө үзүүлсэн зам тээврийн осол, саад,

Хуулийн дагуу хүлээсэн чиг үүргийн хүрээнд хийж буй тусгай зохицуулалт,

Цаг агаарын нөхцөл байдал,

Замын хөдөлгөөн ачаалал буурч, хэвийн болсон цаг гэх мэтийг харгалзан үздэг байна.

Тэрчлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ажлын өдөрт дунджаар 85 хувь, амралтын өдөрт 75 хувиар хэвийн хэмжээнээс илүү байдаг. 90 хувиас илүү гарч, тээврийн хэрэгслийн зорчилтын хурд 10км/цагаас бага болбол тэг зогсолт руу шилжих төлөвтэй байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. 9 сарын 15-наас эхлээд замын хөдөлгөөн таг зогссон шүү!!! Жишээ нь, манай хүүхэд 32-ын тойргоос Ривер гардан хүртэл 3 цаг гаруй явсан!!! Тэгш, сондгойгоор цаашид байнга явдаг болох хэрэгтэй!! Бүгд гацаад зогсож байснаас зарим нь ч гэсэн гацалгүй явж байвал дээр биз дээ???

    0 0 Хариу бичих
  2. Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 45% буурсан гэж юу гэсэн үг вэ? Ажиллаагүй гэсэн үг үү, аль эсвэл хэвийн ажиллагааны горимыг өөрчилсөн гэж бгаа юм болов уу? Замын хөдөлгөөний ачааллын хэвийн хэмжээ гэж ямар хэмжээ бна? Ажлын өдөр 85%, амралтын өдөр 75% гэдэг чинь хэвийн ачаалал юм биш үү? Энэ мэдээг ямар албан тушаалтан бэлтгэсэн юм бол доо! Мэргэжлийн бус мэргэжилтэний мэдээ бна.

    0 0 Хариу бичих
  3. Жижигхээн хотын түгжрэлийн учрыг олчиж чадахгүй бна уу. Ажлаа өгцгөөгөөд чадалтай ухаантай сэтгэлтэйд нь өгцгөө.

    0 0 Хариу бичих
  4. Тэгш сондгойгоор зорчих хөдөлгөөнийг зохицуулахаас өөр ямарч шийдэл байхгүй нь тодорхой байхад яагаад цуцлаад ард түмнээр тоглоом хийгээд байдаг юм бэ?

    1 0 Хариу бичих