З.Цэвээндорж: Шугамгүйн улмаас 50 шинэ автобус ашиглахгүй хадгалсан гэдэг нь ташаа мэдээлэл

Сонгинохайрхан дүүргийн Ган хийц үйлдвэрийн хашаанд шугамгүйн улмаас шинэ, 50 автобусыг үйлчилгээнд гаргахгүй, хадгалж байна гэх мэдээллийг нэр бүхий сайт олон нийтэд түгээсэн. Тус мэдээллийн дагуу Нийтийн тээврийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж, Зорчигч тээврийн нэгтгэл гурав ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Л.Отгонбаатар нар тайлбар өглөө.

З.Цэвээндорж: -Аливаа авто бааз өөрийн хүчин чадлынхаа 90 орчим хувиар ажиллах нөхцөлтэй. Үүнийхээ дагуу 10-15 автобусыг байнгын бэлэн байдалд байлгадаг. Түүнээс шугамгүйн улмаас автобусыг хадгаллаа гэдэг нь ташаа мэдээлэл.

Л.Отгонбаатар: -Цахимаар яваад байсан автобус дүүрэн хашаа бол манай хоёрдугаар баазын хашаа. Бид энд автобусуудаа өглөө, оройдоо паркладаг. Одоогоор 16 автобус энэ хашаанд байна. Бусад нь шугамдаа, үйлчилгээнд гарсан. Энэ 16 автобусны тухайд, тав нь техникийн ээлжит засвар үйлчилгээ хийж байгаа бол үлдсэн 11 автобус нөхөн гаралтад буюу бэлэн байдалд зогсож байна. Шинэ автобусыг үйлчилгээнд гаргахын тулд наанадаж 14 хоног паркладаг. Учир нь, дугаар авах, Смарт картын тоног төхөөрөмж суурилуулах, тээврийн гэрчилгээг нь авах гэх мэтэд дээрх хугацааг зарцуулдаг. Магадгүй, автобусныхаа бэлэн байдлыг хангаж байсан тэр үеийн зураг, бичлэгээр нийгмийн сүлжээнд олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгаад харамсаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. GOE XALYYXAN MERGJLN SEKSYG80955877

    0 0 Хариу бичих
  2. TSAGAAR SEXSYG XUSNEER SERELN 80955877

    0 0 Хариу бичих
  3. SEKSEER UILCHLNE TSAGN80955877

    0 0 Хариу бичих
  4. DYYDLGN SEKSYG80955877

    0 0 Хариу бичих
  5. 30DEESH ERCHUUDTEI SEXSDN80955877

    0 0 Хариу бичих
  6. S AWI80955877

    0 0 Хариу бичих