“Хайрын виз” шинэ төрхтэйгээр уулзана

Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн зохиол "Хайрын виз" уянгын драмын жүжиг 17 жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилтаар дахин тайзнаа амилах гэж байна.

УДЭТ засвартай байгаа учир энэ сарын 29-нөөс Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулах юм байна.

Уг жүжгийн найруулагчаар УДЭТ-ын найруулагч, соёлын тэргүүний ажилтан М.Батболд ажиллажээ.

Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусаж, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлсэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)