Хямд өртөгтэй байдаг учир ахуйн хийн хэрэглээ сүүлийн үед нэмэгджээ. Гэвч иргэд ахуйн хийг буруу хэрэглэснээс осол гэмтэлд өртөж, эд хөрөнгөөрөө хохирох нөхцөл үүсээд байна. Иймд Нийслэлийн Онцгой байдлын газраас дараах зөвлөмжийг өглөө.
Хийн түлштэй баллоныг суурилуулах байрны температур нь +45*C-ээс ихгүй байна. Баллоныг нарны гэрэл, бусад дулааны эх үүсвэрээс хамгаалан халхавчлах шаардлагатай. Баллон нь хийн төхөөрөмжөөс 0.5м-ээс багагүй, дулааны радиатор, халаах хэрэгслээс 1м-ээс багагүй зайд байрлах ёстой. Баллоныг гэрийн нөхцөлд ( Монгол гэр ) зуух болон пийшингийн амны харалдаа урд байрлуулахгүй байх, пийшингээс 2м-ээс багагүй зайд байрлуулах нь зүйтэй.
Баллон байрлуулсан өрөө, байр нь хий алдагдсан нөхцөлд зайлуулах зориулалтын агааржуулах системтэй байна. Баллоныг суурилуулахдаа түгжээтэй зориулалтын шкаф, эсвэл баллоны дээд хэсэг болон даралт тохируулагчийг хамгаалсан хаалтыг суурилуулна.
Хийн түлштэй баллоныг барилгын суурийн давхар буюу подвалд байрлуулахыг хориглоно. Баллоныг унагах, хатуу биетээр цохиж гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй. Гэмтэлтэй баллон болон гэмтэлтэй бусад тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно. Түүнчлэн нөөцөд байгаа хийн баллоныг зориулалтын агуулахад хадгална. Гэрийн нөхцөлд цэнэгтэй баллон нөөцлөх хориглодог.
Хийн зуухыг ажиллуулахдаа:
Хориглох зүйлс
Шингэрүүлсэн шатдаг хийг авахад анхаарах зүйлс:
Дараах баллоныг ашиглахыг хориглоно:
Ахуйн хийн найрлагад бутан, пропан зэрэг хүний биед хортой химийн бодис агуулагддаг. Улмаар хий санамсаргүй тохиолдолд алдагдах үед гарах үнэр нь амьсгал боогдоход хүргэдэг аж. Иймд дээрх зөвлөмжийг дагаж аюулгүй байдлаа хангаж хэрэглэхийг анхаарууллаа.