Монгол, Ираны хамтын ажиллагааны үзэсгэлэн нээгдэнэ

М.Уянга


Монгол, Ираны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Бүгд найрамдах Иран улсын гадаад хэргийн яам, Монгол Улсын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Гадаад хэргийн яам, Монгол Улсын ШУА хамтран “Монгол, Ираны эрт эдүгээгийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт үзэсгэлэн байгуулахаар болжээ. Үзэсгэлэнг зургаадугаар сарын 3-ны 11:30 цагт Монголын үндэсний музейд зохион байгуулах аж.

Тус үзэсгэлэнд өмнө нь хоёр орны хооронд болж байсан төрийн дээд хэмжээний айлчлалын түүхэн фото зургууд, 2 орны газар нутгаас олдсон холбогдбох түүхэн чухал олдворууд, тэр дундаа Ил хаант улсад бүтээгдсэн “Судрын чуулган”-ы монгол орчуулга, есөн ил хаадын хөрөг зургууд зэрэг сонирхолтой ховор нандин зүйлсийг дэлгэн үзүүлэх юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ