Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүгчдээс татгалзлаа

Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 11 хүний эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр эхэлсэн. Хэлэлцүүлгийн эхэнд уг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзаж буй хүсэлт өгсөнөөр хурал түр завсарласан. Үдээс хойш 15 цагт урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзсан хүсэлтийг шүүгчдийн зөвлөл хүлээж аваагүй болохыг танилцуулсан юм. Харин Б.Ганхуяг дахин хүсэлт гаргаж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүгчдээс татгалзлаа.  

Иймд хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг тодорхойгүй хугацаагаар завсарлалаа.