Хэд вэ? Номын санд оруулсан нэг ам доллар 500 дахин их өгөөж авчирдаг
Номын санд зарцуулсан хөрөнгө 500 дахин өсч үрждэг болохыг анх 5000 ам.доллар төсөвлөж номын фонд бүрдүүлж байсан АНУ-ын Конгрессын төв номын сангийн жишээнээс харж болох юм. Тус номын сан өнөөдөр дэлхийн 470 хэлээр хэвлэгдсэн 142 сая ширхэг ном хэвлэл, баримт бичиг, судалгааны материалуудыг хадгалж буй харьцуулшгүй их цуглуулгатай номын сан болжээ. Үүний зэрэгцээ концерт тоглолт, лекц, хараагүйчүүдэд үйлчлэх нэгдсэн төв болж, олон сая жуулчдын зорьж очдог газрын нэг болсон юм. Соён гэгээрэх, хүн хөгжих, бичгийн боловсрол, цаашлаад нийгмийн эрүүл мэнд сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлөх номын сангийн тоо ихсэхийн хэрээр тухайн орны иргэдийн аз жаргалын индекс өсдөгийг судалгаанд дурдсан байдаг. Манай улс нийтийн 8, их дээд сургуулийн 102, ЕБС-ын 96, тусгай харьяалалтай 33 номын сантай. Энэ талаар тоймч Г.Байгаль дараах мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Зочин 14 өдрийн өмнө
Монголчууд бид ном уншиж гэгээрэхгүй бол мөхөхийн цондон руугаа дөрөлж яваагийн шинж амой
0 0 Хариу бичихЗочин 15 өдрийн өмнө
Төв номын сангийн шинэ байрыг яагаад дуусгахгүй байнаа.Ард түмнийг мунхагаар нь байлгах сонирхол ард нь байна уу
1 0 Хариу бичих