Тогтмол орлого олж байх сонирхолтой бол бонд худалдан авах, тогтмол ногдол ашиг хүртэх бол хувьцаа худалдан авах хэрэгтэй гэдэг ерөнхий ойлголтыг иргэд 30 аад жилийн өмнөөс авч эхэлсэн. Манай улсын хамгийн үнэ цэнтэй компаниуд өнөөдрийг хүртэл хөрөнгийн биржид бүртгүүлээгүй, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаагүй, дотоодын зах зээлийн багтаамж дутмаг байгаа нь манайд үнэт цаасны зах зээлийн хүрээ тэлэхэд сөргөөр нөлөөлж байна. Энэ онд үндэсний топ 5 банк IPO гаргаж 15- 272 тэрбум төгрөгийн ашиг олсон ч хувьцааны ашиг буурчээ. Үнэт цаасны зах зээл, ББСБ-д хяналт шалгалт хийдэг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж энэ салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн хүрээнд ажиллаж чадаж байна уу, компаниуд хөрөнгө оруулагчидтайгаа эргэх холбоотой ажилладаг уу? Энэ талаарх мэдээллийг тоймч Г.Байгаль хүргэж байна.